Голын усанд осолдсон гурван дуудлага иржээ
Нийслэлийн Онцгой байдлын газраас дулааны улирал эхэлж иргэдийн гол усны ойролцоо амралт зугаалгаар явж байгаатай холбогдуулан Баянзрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртаас Сонсголонгийн гүүр хүртэлх Туул гол дагуу завьт эргүүлийг ажиллуулж эхэллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт голын усны ослын гурван дуудлага иржээ.
7
Тухайлбал: Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны 85 дугаар дунд сургуулийн урд Туул голд машин усанд сууж 6 хүн машин дээрээ гарсан байдалтай байна гэсэн дуудлагыг 10:55 цагт өгснөөр Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийг хүрэлцэн очиход гаргахад рэнж рөүвэр загварын автомашин голын усанд сууж живсэн, машинд 6 зорчигч явсан бөгөөд 5 иргэнийг тухайн орчимд худаг барьж байсан УСУГ-ын ажилчид гаргасан байсан байна. Уг машинд зорчиж явсан 2 сартай хүүхдийг аварч гаргах үед ус залгисан тул ЯТТ-ын төв 103-ын эмч дуудаж шилжүүлж өгсөн байна. Харин нэг иргэн усанд урсаж голын модонд тээглэж тогтсон, ухаангүй байсныг тус хорооны эргүүлийн цагдаа гаргаж тосгоны эмч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж аварсан байсан. Усанд живсэн машиныг татаж гаргах ажиллагааг зохион байгуулж 16 цагийн орчимд татаж гаргасан аж.
7
Мөн өчигдөр 13.40 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар хошуу гэдэг газар Туул голд 1 хүн живсэн, ухаангүй байна гэсэн мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийг гаргахад Туул голын усанд осолдож 33 настай эрэгтэй нас барсан байсан тул цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгч, 29 настай эрэгтэй голын сайран дээр гарсан байсныг аюулгүй газарт хүргэсэн.
Багануур дүүргийн 5 дугаар хорооны Хэрлэн голд хүн живсэн гэсэн дуудлагыг 18.45 цагт өгснөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 64 дүгээр ангийн ахлах дэслэгч Г.Отгонжаргал ахалсан найман албан хаагч, нэмэлтээр нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга дэслэгч Б.Баттулга ахалсан 6 албан хаагч голын усанд осолдсон 17 настай эрэгтэй хүүхдийг Хэрлэн голд эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байна.
7
Урин дулааны улиралд нийслэлийн хэмжээнд голын усанд осолдсон дуудлага нэмэгддэг тул иргэдийг голын ус аюултай түвшинд хүрсэн тул анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, голын эрэгт зорчихдоо анхааруулга сэрэмжлүүлэг байрлуулсан хэсэгт усанд орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ