Д.Эрдэнэбат: Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь байлгаж ажил хийлгэнэ

img

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, Ерөнхий сайдын мэдээлэл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдээр Сангийн яамны гэсэн хоёр мэдээллийг сонссон байна.

Ерөнхий сайдын зүгээс Эдийн засгийн эрчимжүүлэх тогтоолын төслийн хэрэгжилтийн талаар товч мэдээлэл өгсөн байна. Түүнчлэн АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг  нэр дэвшүүлэхээр болсныг танилцуулсан бөгөөд АН-ын бүлэг дэмжсэн ажээ. Тиймээс Ерөнхий сайд энэ долоо хоногт ҮХАА-н сайдад нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн нэрийг  УИХ-д өргөн барих юм байна.

6

Өнгөрсөн долоо хоногт МАН-аас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнтэй уялдуулан Ерөнхий сайдаас мэдээлэл сонссон байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ "АН-ын зүгээс  улс орны эдийн засагт үүссэн нөхцөл байдал, хүндрэлээс маш шуурхай гарч, эдийн засгийг эрчимжүүлэх Засгийн газартаа 100 хоног идэвхитэй ажиллах даалгавар өгсөн. Эдийн засгийг эрчимжүүлэх энэ үед Эдийн засгийн сайдыг нь огцруулна гэдэг МАН хариуцлагагүй үйлдэл хийлээ гэж ойлгож байна. Улс орны эдийн засгийг эрчимжүүлж, дээшлүүлэхэд аль аль талын дэмжлэг чухал  хэрэгтэй энэ үед сөрөг хүчин эсэргүүцэх, үгүйсгэх, огцруулах үйлдэл хийхээс өөр  ажил хийхгүй байна хэмээн  гэж АН-ын бүлэг үзсэн. АН-аас эдийн засгийн нөхцөл байдлын өнгөрсөн, одоо, ирээдүйн талаархи мэдээллийг судалж, удахгүй олон нийтэд танилцуулахаар болсон" хэмээн тэрбээр мэдээлэв.

6

Үүний дараа бүлгийн дарга сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

6

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног үр дүнгээ өгөхгүй байсан ч хэн нэгэнд хариуцлага тооцох шаардлагагүй гэж АН-ын бүлэг үзэж байна уу?

-Ямар үедхариуцлага тооцож, бүтцийн өөрчлөлт хийх вэ гэдэг дээр АН нэг байр суурьтай байгаа. Гэхдээ бид эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, бүрдүүлэхийн тулд Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь байлгаж ажил хийлгэнэ.

6

-ҮХАА-н сайдад  нэр дэвшүүлсэн Ш.Түвдэндорж гишүүнийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарийг Ерөнхийлөгч гаргасан байна. Энэ талаар ямар байр сууртай байна вэ?

-Ерөнхий сайд ҮХАА-н сайдын нэрийг дэвшүүлэхдээ хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн бичгээ солилцсон гэсэн мэдээлэлтэй байна. Өнөөдөр ямар хууль үйлчилж байна. Тэр хуулийн дагуу зохицуулагдаад явна.

6

-АН-ын зарим  гишүүд бие даагчид, эвслийн бүлгийн гишүүдтэй хамтран албан бус бүлэг байгуулахаар болсон талаар мэдээлэл яваад байна?

-Манай намын  гишүүдээс намынхаа бодлогоос ухраад албан бус бүлэг байгуулна гэсэн мэдээлэл ирээгүй. Тэгэхгүй байх гэж найдаж байна.

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bill:
an iinxan ene neg xeden medleg bolovsrolgyi uuj idexiin don shyglesen xeden malaa odoo tataj avaachee .ichij amidraad yadaj surchixal daa erunxii saidiix ni oxin xyrtel ulsiin mungu tsuslaad baixaar ene uls oron yaj xugjix ve dee .daraagiin songuuliar ta nariin gardag ch luuluu duu nyam dorjiinxoo shorond jixeldej amidrax udur chini ch oirtoj baina daa
2014-06-03
bill:
an iinxan ene neg xeden medleg bolovsrolgyi uuj idexiin don shyglesen xeden malaa odoo tataj avaachee .ichij amidraad yadaj surchixal daa erunxii saidiix ni oxin xyrtel ulsiin mungu tsuslaad baixaar ene uls oron yaj xugjix ve dee .daraagiin songuuliar ta nariin gardag ch luuluu duu nyam dorjiinxoo shorond jixeldej amidrax udur chini ch oirtoj baina daa
2014-06-03
okok:
sayahan l baganuur dvvrgiin mahn iin 19-r ih hurliin tuluulugch bsnaa namaa selgej ih hurald orloo , zalijin nuhurduu .......... alban tu*l avahiin tuld yaahaas ch butsahgvi tolgoi , baganuur dahi baigali orchniig bohirduulsan amraltiin gazraa goliin ergees zailuulj tus bolooch erhem dargaa uurhaid hiisen bvteesen zvilgvi amitasn hvmvvsiig vimvvlj ashig oldogoo bolimoorsondoo
2014-06-02
зочин:
энэ нөхөр үнэхээр эргүү амьтаан.дутуу идсэнийг нь гүйцээлгэх гэж л авч үлдэхгүй юм болүлдэж байгаа хугацаанд энэ улс орныг элгээр нь хэвтүүлэх хүн гэдгийг ойлгодоггүй бух дух юмдаа ккк
2014-06-02
зочин:
энэ засаг улсаар тоглож гүйцлээ. чадваргүй, хариуцлагагүй, худалч, хуулиа барьж хэрэгжүүлдэггүй. ан-д арай дээр өөр баг байхгүй юм уу. ман тэртэй тэргүй засаг авахгүй.
2014-06-02
бух дух:
бух дух зайлбал таарна намын нэр *тахаас өөр ид шидгүй годил
2014-06-02