"Б.Хурцыг холбоотой гэж хэлсэн хүнийг хэлэх шаардлагагүй”

img

- Б.Охиноо: Б.Хурц даргыг энэ хэрэгт холбоотой гэж хэлсэн хүний нэрийг хэлэх шаардлагагүй байх -

6

“Үндэсний шуудан” сонины тавдугаар сарын дугаарт “Б.Хурц төрийн эрх мэдлийг хувийн өш хонзонгоор ашиглаж байгаа дүр зураг харагдаж байна” гарчигтай иргэн Б.Охиноогийн ярилцлага нийтлэгдэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Гэвч тухайн ярилцлагыг нягтлаагүй нийтэлсэндээ сонины редакци “Сарнайх” компаниас хүлцэл өчсөн. Энэхүү асуудлаар “17 тэрбумыг төсвөөс зувчуулсан Ч.Гансүх нарын” гэх хэрэгт холбогдож ял аваад буй ТЕГ-ын Эрсдэлийн удирдлага, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбатын эхнэр Б.Охиноотой ярилцлаа.

6

-Та саяхан хэвлэлийн хурал хийх гэж байгаад хойшлуулсан. Хэвлэлийн хурлаар ямар асуудлыг дэлгэн тавих гэж байсан бэ?

-Манай нөхөр 2013 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хээл хахууль авсан гэсэн хэрэгт сэжиглэгдэж, баривчлагдсан. Одоо түүнээс хойш нэг жил таван сарын хугацаанд хоригдож байна. Манай нөхөр цагдан хоригдох үедээ Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлага, үнэлгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан. Энэ хэрэг явдал болоод удаагүй байтал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “татварын 17 тэрбум төгрөгийг халаасаллаа, Энхбат нь төсвийн мөнгөнөөс 4 сая ам.долларыг эхнэрийнхээ дансанд хийлээ” гэх мэтээр гарч байсан. Бид тухайн үедээ маш их балмагдсан. Хэргийг шалгах явцад мөнгө, угаасан, хээл хахууль авсан гэсэн зүйл анги нь тогтоогдоогүй. Сүүлдээ татвараас зайлсхийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн гурван зүйл ангиар хоёр шатны шүүхийн шийдвэр гарсан.

6

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн зүйл ангийг юуны учир ингэж үзэх болов?

-Би нөхөртэйгөө зах зээлийн харилцааны үед л гэр бүл болж байсан. Тухайн үед бусад хүний адил л наймаа бизнес хийх, төрөл бүрийн ажил хийгээд амьдрал ахуйгаа залгуулаад орон сууцтай, машин тэрэгтэй, өөрсдөдөө боломжийн хэмжээний хуримтлал үүсгэсэн байсан. Нөхөр маань Татварын ерөнхий газарт ажилд орохоосоо өмнө тодорхой бизнес эрхлээд тодорхой хэмжээний орлоготой, хуримтлуулсан мөнгөтэй болсон байсан. Түүнийгээ ч ажилд орохдоо хөрөнгө орлогын мэдүүлэгт бүрэн дүүрэн, үнэн зөв мэдүүлсэн. Хэрэг явдалтай холбоотойгоор гурван удаа шинжээчид томилогдож ажилласан. Сүүлийн удаа гурван хүний бүрэлдэхүүнтэй шинжээч ажиллаад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, татвараас зайлсхийсэн гэсэн зүйл ангийг шалгахдаа алдаатай шалгаж, буруу дүгнэлт гаргасан гэж боддог. 2012 оны тавдугаар сарын 1-нээс хойш хуулинд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл анги нэмэгдсэн юм билээ. Тэрнээс хойш бий болсон хөрөнгө, олсон орлогыг шинжээчид үзсэн. Түүнээс хойш манайх ганцхан байр худалдаж авсан. Энэ байрыг худалдаж авах мөнгө байсан уу үгүй юу гэдгийг нотлох баримт хангалттай байсан. Гэтэл энэ байр болон өөрийнхөө дансанд хийсэн хэдэн орлогыг түүж аваад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн.

5

-Татвараас зайлсхийсэн гэсэн зүйл ангийн хувьд?

-Татвараас зайлсхийсэн гэсэн асуудал дээр ч ялгаа байхгүй. Бид хувийн компанитай байхдаа байгууллагынхаа татварыг төлөөд, орлогыг үнэн зөв мэдүүлж байсан. Татварын байгууллагад ажиллаж байхдаа ч татвараа тушаадаг байсан. Шинжээчид хувь хүний орлогын албан татварт шалгалт хийсэн. Бид хүнд зээлүүлсэн мөнгөө эргүүлээд авсныгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ авлага гэж оруулсан ч үүнийг шинжээчид бараа бүтээгдэхүүн борлуулаад түүнээс олсон орлого гэж тооцсон. Хүний хөгжил сангаас орж ирж байсан мөнгөнөөс бас татвар ногдуулах ёстой гээд оруулсан. Бидний худалдаж авсан байр, машин зэрэг хөрөнгөнөөс татвар ногдуулна гэх мэтчилэн 50 сая төгрөгийн акт тавьсан. Буруу, алдаатай ийм дүгнэлтээр манай нөхрийг ялласан.

6

-Хэрэгт холбогдсон Ч.Гансүхтэй танай нөхөр ажлаас гадуур ямар нэгэн холбоо байгаа юу?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ч.Гансүх, Д.Энхбат мөнгө халаасаллаа, идлээ уулаа гээд л гарсан. Мэдээж нэг байгууллага, нэг газарт ажиллаж байгаа улсууд ажил хэргийн хувиар холбоотой байлгүй яах вэ. Харин ямар нэгэн хувийн холбоо, ашиг сонирхол тэдний хооронд байгаагүй гэдгийг баттай хэлнэ. Гансүх гэдэг хүний талаар хэвлэлүүдээр гараад эхлэхэд нь л энэ хүнийг анх удаа харсан.

Хоёр шатны шүүх хурал болж байхад харахад шүүгч хүртэл асууж байсан. Энэ хэргийг томруулах гээд олон хүн татчихсан юм биш үү гэж байсан. Улсын яллагч хүртэл хэлж байсан. Гансүх гэдэг хүнийг буруутай гэдгийг нотлохын тулд энэ олон хүнийг татсан гэж тов тодорхой хэлж байсан. Түүнээс гадна шүүх хурал дээр хэрэг татагдсан хүмүүс “бид нар Гансүх гэдэг хүнтэй хамт ажиллаж байснаараа буруутгагдаад энд ирчихлээ. Хамт ажиллаж байсан нь бидний буруу юм уу” гээд нулимс дуслуулаад хэлж байсан.

6

-АТГ-ын дэд дарга Б.Хурц танай нөхөрт өш хонзон санаад одоо ийм хэрэгт орсон гэх утгатай ярилцлага “Үндэсний шуудан” сонинд өгсөн байна лээ. Энэ үнэн үү?

-Би хэд хоногийн өмнө “Үндэсний шуудан” сонинд ярилцлага өгсөн. Нөхөр маань айхтар хэрэгт холбогдоод хоёр ч шатны шүүхээр ороод, нэг жил таван сарын хугацаанд гэр бүл маань хүнд хэцүү байдалд, сэтгэлийн дарамтан дунд байна. Мөрдөн байцаалт явагдаад, хоёр ч шатны шүүхээр ороод үнэн нь тогтоогдоно гэж хүлээж байсан.Гэвч хоёр шатны шүүхийн шийдвэр үнэхээр шударга бус байна. Би нялх нойтон хүүхэдтэй, энэ их сэтгэлийн дарамтанд дунд байсан. Манай нөхөр хэрэг хийгээгүй, буруугүй гэдгийг илэрхийлэх гэж би ярилцлага өгсөн.

Манай нөхөр хэрэгт холбогдсоноос хойш хүмүүс “Та нар ийм удаан хугацаанд дуугүй, чимээгүй байгаад байх юм. Энэ бүхний цаана Б.Хурц дарга байгаа” гэх мэтээр ярьж байсан л даа. Би ярилцлага өгөх үедээ үнэхээр цөхрөнгөө бараад хүмүүсийн яриад байгаа зүйлийг лсанаандгүй хэлчихсэн юм.

6

-Б.Хурц дарга энэ бүхний цаана байгаа гэдэг талаар танд хэн хэлж байсан бэ. Эсвэл таныг ингээд хэлчих гэж хөндлөнгөөс нөлөөлсөн юм уу?

-Манай нөхөр болон Ч.Гансүх нарын хэргийн талаар улс орон даяар л дуулиан болгоод хүмүүс янз бүрээр л ярьж байсан. Би шүүх хуулийн байгууллага үнэнийг тогтооно гэж бодож байсан. Сүүлдээ нээрээ л хүмүүсийн яриад байгаа үнэн ч юм болов уу гэж бодоод л ярилцлага өгөхдөө хэлчихсэн юм. Б.Хурц даргыг энэ хэрэгт холбоотой гэж нэг хүн надад хэлсэн. Гэхдээ тэр хүний нэрийг энд хэлэх шаардлагагүй байх аа.

6

-Б.Хурц даргын эхнэрийн компанийг танай нөхөр шалгаж акт тогтоож байсан гэх хэргийн талаар та ярьсан байна лээ. Энэ хэргийн талаар тодруулж ярина уу?

-Шүүх хурлын дараа сүүлд сонсож байхад Б.Хурц даргын эхнэрийн “Сарнайх” гэдэг компанийг харьяаллын дагуу манай нөхрийн хэлтэс татварын шалгалт хийж байсан талаар хүмүүс жиг жуг хийгээд яриад байсан. Нээрээ л тийм юм болов уу гэж бодоод би тэрийг ярьсан. Гэхдээ би энэ хэргийг үнэн худал эсэхийг мэдэхгүй. Тухайн үед би хэцүү зүйл дуулаад, сэтгэлийн хувьд хүнд байдалд орчихсон байсан. Хүмүүсийн хэлсэн дуулсан, гадуур шуугиж байгаа зүйлийг л юм бодолгүй шууд хэлчихсэн. Гэхдээ одоо бодоход Б.Хурц дарга өс хонзон санаад миний нөхрийг хэрэгт унагаачихлаа гэж хэлж болохгүй.

6

-Таны ярилцлагыг сонинд гаргахдаа таны хэлснийг өөрчилсөн, гуйвуулсан зүйл байгаа юу?

-Миний ярьснаас нэг их гуйвсан юм байхгүй. Миний хэлснийг бага зэрэг өөрчилсөн байна лээ. Би ярилцлага өгч байхдаа гарчиг өгдгийг ч мэдэхгүй шууд л ярилцлага өгчихсөн. Сонин дээр гарахдаа айхтар гарчигтай гарсан байна лээ. Би хараад бас нэлээд эмзэглэсэн л дээ. Миний ярилцлага хэзээний сонинд гарах талаар ч эргэж хэлээгүй. Анх удаа ярилцлага өгч байгаа болохоор ярилцлага авна гэхээр нь шууд л зөвшөөрөөд ярилцлагаа өгчихсөн. Эргэж өөрөө хараад миний хэлсэн зүйл үнэн зөв байна уу, ямар ярилцлага байна гэдгийг ч хараагүй. Маргааш сонин харсан чинь Б.Хурц даргатай холбоотой айхтар гарчигтай. Би аймаар цочирдсон. Энэ нь хүмүүсийн сонирхлыг татах өөрсдийнх нь тактик байдаг байх л даа. Хамгийн гол нь миний нөхөр буруугүй гэдгийг л хэлэх зорилготой байсан. Бусдаар бол Б.Хурц гэдэг хүнийг энэ бүх хэргийг үүсгэжээ, зохион байгуцулжээ, манай нөхрийн хэргийн цаана Б.Хурц байгаа, эхнэрийнх нь компанид акт тавьснаас болж өс санажээ гэж би хэлж чадахгүй.

6

-Та нөхөртэйгөө хэр их уулзсан бэ. Уулзах үеэр хэргийн талаар мэдээж ярилцсан байх. Б.Хурц даргын талаар юм ярьсан уу?

-Дөнгөж цагдан хоригдсоноос хойш гурван сарын дараа уулзсан. Тэрнээс хойш цөөхөн уулзсан. Нөхөртэйгөө уулзах гэхээр уулзуулдаггүй, арай хийж уулзахаар хянагч нь гээд хүмүүс хажууд зогсоод юм ярьж ч болохгүй хэцүү юм билээ. Манай нөхөр надад хэлэхдээ “Миний хань надад итгээрэй. Би ийм хэрэг хийгээгүй. Хэзээ нэгэн цагт үнэнийг олж тогтооно байх аа” гэж хэлж байсан. Түүнээс биш би Б.Хурцыг шалгаж байсан гэдэг юм надад хэлж байгаагүй. Би нөхрөөсөө хэрэгтэй холбоотой хүн амьтан байгаа юу, өс хонзон байгаа юм биш гэж гэж хүртэл асууж байсан. “Би хуулийн дагуу л хийх ёстой ажлаа хийж байсан. Надад тийм өс хонзон санасан хүн байхгүй” гэж хэлж байсан.

6

-Та одоо Дээд шүүхэд хандах уу?

-Хоёр шатны шүүхийнг шийдвэр гарсан. Одоо ганц шатны шүүх үлдсэн. Бид Дээд шүүхэд хандана. Минхий нөхөр үнэхээр гэмт хэрэг хийгээгүй. Өөрийн гэсэн үзэл бодолтой, муухай юм хийх хүн биш. Бид өөрсдөө боломжийн хэмжээний мөнгөтэй. Дээд шүүх бол үнэн мөнийг ялгаж, хэлмэгдүүлэлтийг зогсоож, хэрэгт холбогдсон олон хүний хэн буруутай хэн буруугүй гэдгийг ялгаж өгнө байх. Эцэст нь дахиад хэлэхэд Үндэсний шуудан сонинд өгсөн ярилцлагын хувьд Б.Хурц даргатай холбоотой зүйлс үнэхээр үнэн, тийм юм болсон гэж хэлж чадахгүй. Хүн амьтны ярьж байсан зүйлсийг л тухайн үедээ тулгамдаад хэлчихсэн гэдгийг хэлье.

7

А.ТӨМӨР

Эх сурвалж: News.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

борхүү:
хэвлэлийн новшнууд сенсац хөөж дандаа л ийм балай юм хийж байдаг шүү дээ.дараа нь "хэвлэлийн эрх чөлөө ч гэх шиг"
2014-06-03
zochin 10:
davaagiin huuheduud hun luivardaj amdardag humuus 2000 onii eheer enhbatiin egch tseveensuren ter ueiin han*r 120saya togrogiig zallan avaad gantsad orhod enhbat gantsaas orguulj yavuulsan hergiig deerees ni nemeh heregtei hereg huuchirahgui
2014-06-03
zochin :
хурц шудрага хүн мөн уу .авгайн л лав хамгийн ашигтай байршилд барилга байшин бариулаад яваад байдаг юм байна лээ. зайсанд хуртцын авгайгийн барисан байрууд байдаг л юм бна лээ. энэ газарийг лав хээл хахуулаар юм уу . эсвэл хурц дарга албан тушаалаар дарамталж авсан уу энийг бас л шалгах шаардлгатай шу дэ
2014-06-03
yu gej hudal zalav??:
duraaraa burdag avgai bn da.daraa huniig yu ch gej helj medeh l um bn .bolohgui shuu dee huniig hudal yrina gedeg buzar duudaj bga gesen ug
2014-06-03
zochin:
tsagdaad bhdaa boon mungu tugrug avsan heregt orood daraan spirt nairuuldag arihnii uildver daraan boon aktsiz bolood ajlasaa halagdsan hun shude!
2014-06-03
zochin:
hurtsaa gobi altain darga tanii yu be ene hulgaich amgalanbaatar ner suriig tani gutaaj bns daa bainga soloirch bh
2014-06-03
zochin:
hurtsaa gobi altain darga tanii yu be ene hulgaich amgalanbaatar ner suriig tani gutaaj bns daa bainga soloirch bh
2014-06-03
zochin:
hurtsaa gobi altain darga tanii yu be ene hulgaich amgalanbaatar ner suriig tani gutaaj bns daa bainga soloirch bh
2014-06-03
zochin:
hurtsaa gobi altain darga tanii yu be ene hulgaich amgalanbaatar ner suriig tani gutaaj bns daa bainga soloirch bh
2014-06-03
idegchid:
hoorhi do mu hih yma olj yadsan humus l hov hoj setgegdel bichdeg bololtoi. hoson tolgoitoi *ud netni tsanas l ih tomroh ym chaddag ym bol tvger ene hurts ingsen tegsen ged yariach chadhgui bas hulgaichud baij ingehe bol! barag n harwal baah n holgui ym boloh bh da hoorhiis
2014-06-02
idegchid:
hoorhi do mu hih yma olj yadsan humus l hov hoj setgegdel bichdeg bololtoi. hoson tolgoitoi *ud netni tsanas l ih tomroh ym chaddag ym bol tvger ene hurts ingsen tegsen ged yariach chadhgui bas hulgaichud baij ingehe bol! barag n harwal baah n holgui ym boloh bh da hoorhiis
2014-06-02
idegchid:
hoorhi do mu hih yma olj yadsan humus l hov hoj setgegdel bichdeg bololtoi. hoson tolgoitoi *ud netni tsanas l ih tomroh ym chaddag ym bol tvger ene hurts ingsen tegsen ged yariach chadhgui bas hulgaichud baij ingehe bol! barag n harwal baah n holgui ym boloh bh da hoorhiis
2014-06-02
idegchid:
hoorhi do mu hih yma olj yadsan humus l hov hoj setgegdel bichdeg bololtoi. hoson tolgoitoi *ud netni tsanas l ih tomroh ym chaddag ym bol tvger ene hurts ingsen tegsen ged yariach chadhgui bas hulgaichud baij ingehe bol! barag n harwal baah n holgui ym boloh bh da hoorhiis
2014-06-02
yanaa ene ail:
ailgachihsan bn sh de. ardchilaan ulsad hun usel bodloo ilerhiilj boloh bailgui. aldsan hun arvan tamtai gej hun bolgoniig l hardaj baigaa biz dee. uneheer hetsuu bgaa bhaa.yanaa ene ail
2014-06-02
балдан:
хурц даргад ээлжийн амралтыг нь өгч францад амруулъя хөөрхий ядарч байгаа шүү дээ.
2014-06-02
зочин:
энэ эмэгтэйг айлгаж дарамталсан байхаа энэ хурц. ярьсан хэлснээсээ ингэж буцаж байгааг бодоход тэгснээс зайлахгүй. энэ хүний гар хөл нь их урт гэсэн шүү. болгоомжтой байгаарай. эрх мэдлийг гартаа авсан улс чинь юу ч хийж мэднэ шүү. аймар нийгэмд бид амьдарч байгаа шүү дээ.
2014-06-02
иргэн:
зүгээр авилгачид аятайхан бай. буруугүй хүнийг хорино гэж байхгүй. атг сайн ажиллаж байна. ман ыг төр барьж байх үед хэзээ ийм байлаа. төрийн тэрбумтанууд хэзээ шийтгэл авдаггүй байлаа. бага ч гэсэн авилгалтай тэмцэж сурж байна.
2014-06-02
baabar:
ene gazar chin jiriin humuusiig shalgaad baihaas ene huul busaar asar ih bayajsan hulgaich naraa shalgahgui baina huviin baiguullaga bolson baina
2014-06-02
zochin:
өөрсдийнхөө бурууг хүлээж сур. буруугүй бол шүүх хэзээ ч ял оноож чаддаггүй л байхгүй юу!!!
2014-06-02
bold:
hurz muu gölög min chi bayartsogt junai enhbold cv batbold bayar nariig shalgaach ee jiriin humuuseer buu oroldood baigaach chi muu luivarchin bögs doloogch chadadgui baihgui yu muu nohoin * chinii tögsgöl irne
2014-06-02
bold:
hurz muu gölög min chi bayartsogt junai enhbold cv batbold bayar nariig shalgaach ee jiriin humuuseer buu oroldood baigaach chi muu luivarchin bögs doloogch chadadgui baihgui yu muu nohoin * chinii tögsgöl irne
2014-06-02
unen:
neriig ni xelex albagui gechixejee , unen l yum bol uynaas ni aidag yum shydargaar neriig xelchixeech, xudalaa xobiin chanartai xunii ber barisan
2014-06-02
шдтб:
тлгой нь хөл хөл нь толгой болсон үе шүү дээ.энэ бүгд богдуудын ирэх он жилүүдийг шинжсэн номонд байгаа.
2014-06-02
зочин:
хурц үнэхээр шударга бол энхболд,бадамжунай хоёрыг шалгасан уу?энэ 2ыг байхад хотод үл хөдлөх хөрөнгөтэй болсон үм биш биз.одоо монголд авилга маш нарийн сүлжээнд орсныг бүгд мэдэж байгаа.эрх баригч намд хэн хэдийг хандивлаад одоо хариуд нь ямар албан тушаалд байгааг ил тод болгоё.буруутай хүмүүсыг барих л хэрэгтэй гэхдээ хүний өөрийнх гэж алаг үзэж болохгүй.атг хэн нэгний хувийн өш хонзонгоо авдаг газар бүү болоосой
2014-06-02
атгазар сайн бна:
атг ажлаа сайн хийж байна
2014-06-02
zochin:
хгшхрүшррмро
2014-06-02
зочин:
луйварчид гэнэт л гэм зэмгүй гэгээн цагаан тагтаа болох гэж үзэх юм бид өөрийн гэсэн хөрөнгө мөнгөтэй айл улсаас идэх шаардлага байхгүй ч гэх шиг тийм л юм бол яах гэж төрийн байгууллагад тэр тусмаа татварт шургалж ордог байнаа худлаа л байхгүй юу даа атг-ын тэр тусмаа хурцыг ажлы нь хийлгэ хэл амтай хэцүү ажлыг харин ч эр зориг гаргаж хийж байгаа зоригтой сайн залуу шдэ нэг үеийн залуусын хувьд хурцаар бахархдаг шүү муусайн хулгайчид хулгай хийсэн бол араа дааж сур чадахгүй бол битгий хулгай хийж бай сүүлийн үед хулгайчдын эхнэрүүд гэх бас адилхан хулгайч авгайчуул олон юм ярьж хэвлэл мэдээллээр мөөрөх болж эд муусайн гэр бүлийн хулгайчдын орон байр үл хөдлөх хөрөнгө машин унаа юу байна хурааж авч улсыг хохиролгүй болгож гудманд хөөж гаргахгүй бол их давраад байна шүү атг-ынхаан
2014-06-02
zochin:
shuuh barag hudlaa daa, huniig hilsduulj chaddag gazar sh dee. ene huuhniig uhtel n ailgajee
2014-06-02
bobo:
ene bol gants ene ohinoogiin enhbatiin asuudal bish shyydee. ene avilgachid tednii ger bylyyd hereg ni zahaasaa joohon ilreed l baitsaagdaad ehlengyyt l bygd l neg bol bie ih muutai yhlyyt hymyys bolchihno. esvel hezeech shyyh tsagdaa mongoliin huuliin baiguulaguud zahialgaar ajillaad bna gej orilono. hiisen heregtee tohirson yaliig hiisen shigee avch chaddag baih heregteishdee l alaruudaa
2014-06-02
mgl mgl:
toroos terbumaar n ideed baigaa nobshnuud enxiin tagtaa bolox geed bn uu
2014-06-02
kkkkkkkk:
buun bayachuud mongol suirchee, hogiin oron
2014-06-02
baba:
odoo hurtsad naidaad yuhev dee, nuhur ni hurts darga-g shuumjillee bi odoo aluulna shuu dee chi hudlaa geed bushuuhan zalruul gej dee huurhii, geend ni ch bio goond ni ch bio geded ug bdag daa huurhii
2014-06-02
т төлөгч:
авилгал авч үзээгүй байцаагч байдагүй юм алдас болно
2014-06-02
т төлөгч:
авилгал авч үзээгүй байцаагч байдагүй юм алдас болно
2014-06-02
zochin:
ene avgai huuhnuud turiin albig turliin alba bolgoson gedgiig notolj ugch baih shiv dee. ger buleeree garaa durchihsen etgeeduud bololtoi yum.
2014-06-02
дорж:
танай нохор хурцыг германы шоронгоос гарахгуй гэж бодоод кампонийн булаах гэж узсэн ш дээ архи спирт зарж олсон монгоо чи ариун цагаан гээ юу????50 жилиин ял огох хэрэгтэй!!!!
2014-06-02
tyi huyaa:
iiiiiiii hadnii mangaa. taarsan taar shuudainuud. saihan tsag ireh blgui dee mongold
2014-06-02
арай арай:
энэ авилгачид арай дэндэж байнаааа хурцыг ажлыг нь хийлгээчээ нам намын түрүүвч нэгтэй олигархууд болих хэрэгтэй лу болд ё.отгонбаяр гэх мэт сүүлийн атг-ийг ихээр нэр хүндийг унагах гэж оролдож эхэллээ.
2014-06-02
арай арай:
энэ авилгачид арай дэндэж байнаааа хурцыг ажлыг нь хийлгээчээ нам намын түрүүвч нэгтэй олигархууд болих хэрэгтэй лу болд ё.отгонбаяр гэх мэт сүүлийн атг-ийг ихээр нэр хүндийг унагах гэж оролдож эхэллээ.
2014-06-02
арай арай:
энэ авилгачид арай дэндэж байнаааа хурцыг ажлыг нь хийлгээчээ нам намын түрүүвч нэгтэй олигархууд болих хэрэгтэй лу болд ё.отгонбаяр гэх мэт сүүлийн атг-ийг ихээр нэр хүндийг унагах гэж оролдож эхэллээ.
2014-06-02
zochin1:
ene hurtsiin iriig n odoo mohoohgui bol arai dendej bn.huniig zugeer helmegduuldeg hunii umch hurungu ed hurungu setgel sanaa buh l zuileer hohirooj bn.odoo ene sonin balai avilgaltai temtseh gazar gdg eniig baiguullagiig tatan buulgah heregtei...
2014-06-02
zochin:
enhbat ger buleeree luivarchin ulsuud shude. egch d.tseveensuren ni olon baiguullaga huniig zalilaad gantshudagaas orgood odo gadaadad bga bizde. orguulah ajliig enhbat zohion baiguulsan
2014-06-02
baga baihiin l horon gar baisan:
hurts buuur jaahan huuhed baihiin ih dotuur sanaatai, horon uildel ih hiideg baij bilee
2014-06-02
zochin:
hurts darga ta ¢gobi altain amgalanbaatar gedeg dunduur uuriin tani bolood tanai aldanii neriig munch ih gutaah yumdaa ene nuhur ene tom baiguullagiig meddeg bolson uu anhhaar
2014-06-02
zochin:
hurts darga ta ¢gobi altain amgalanbaatar gedeg dunduur uuriin tani bolood tanai aldanii neriig munch ih gutaah yumdaa ene nuhur ene tom baiguullagiig meddeg bolson uu anhhaar
2014-06-02
zochin:
enhbat zunduu l idsen shuu dee ene ehner ohinoo ichmeer yum daa.bgd duurgiin zasag baisan amgalantai bas niilj idseng ni atg shalgah heregtei
2014-06-02
461.:
avilgaltai temtseh gazar bol shorngiin erunhii udirdlagiin gazar bolj durtaigaa hiigeel
2014-06-02
shoronjson mongol:
atg hurtsiin uriaa ug tsus uzii ys huglii
2014-06-02
swemon:
yana daa ene huuhniig buh humuus ailgachihaj. setguulch ni ch gesen daramtlaad bgaa yumuu haa* yum. unuendee atg gazar tegj haragdhaar ajilaa hiij bgaa shuu dee.
2014-06-02
sahal atg:
nuhur ni shorond uhehviidee ochij zodoj bgaal hereg huleelgeel ene magadguil nuhur shuu
2014-06-02
heheh:
шүүх шударга байдаг гэж хэнээс сонсоов чи. хүнийг хилсээр хориж ял өгдгийг нь би баталж чадна гэвэл чи яах юм
2014-06-02
matar:
enkhbayriig horih buh ajilgaag ene nuhur elbegdorjiin zahiaalgaar hiisen uuriine 1 sain shalga
2014-06-02
xurts xutga:
heldeg ugne hun bolgon aldaa gargdag gediin bnlee atg bugdiig barina chadna
2014-06-02
nohoi khurts:
elbegeegiin nohoi khurts eebeegiin durguig huregvel ene araatan ireel shuud ger bultei yuutai iitein hazaj zulgaaj tas tatna aij yv.
2014-06-02
зочин:
энэ муу хүүхнийг айлгачихаж. бүх юм эргэх цаг ирнээ. яана даа цөөн монголчууд минь, бие биеэ барьж идээд дуусахнээ.
2014-06-02
zahialga :
hurts ch evgui dee odoo yana daa enkhbayariig ch elvegeegiin zahialgaar bariad horichihson shuu dee zasag tur soligdohod ih yum duulna daa bodvolahu uruu zugtana biz dee
2014-06-02
зочин:
хогийн нийгэмд амьдарч байна даа. хоригдол нь хоригдолоо барьж хориод л
2014-06-02
зочин:
өөрсдийнхөө бурууг хүлээж сур. буруугүй бол шүүх хэзээ ч ял оноож чаддаггүй л байхгүй юу?
2014-06-02
зочин:
өөрсдийнхөө бурууг хүлээж сур. буруугүй бол шүүх хэзээ ч ял оноож чаддаггүй л байхгүй юу?
2014-06-02
turu:
dugnelt gargasan shinjeechiig ni khurtel horiod, yallah gej baahan oroldood, tegeed hurtsyn khuselteer dugnelt gargaal muusain atg-n novshnuud
2014-06-02
delger:
noyontoi oshootei hun honggui
2014-06-02
delger:
ene ail suurchee
2014-06-02
zochin:
survaljlagch nar iim l gaitai bgaam shtee, sar sur hiigeed l sonin setguul ni ner hund olj zaragdaj l baival bolloo gesen shig hamaa namaaguyi yum bichne bas zoriud ulguj avna ih gai taridag uls shuu dee ene sonin setguuliinhen
2014-06-02
daad:
hurts darga gechijee bas
2014-06-02
zochin:
odoo ene huuhniig bariad horichih vii dee yana aa mgl chuud ch hetsuu shuu dee yariltslaga uguhuur garchigaar ni shou hiigeed l huurhii busgui dee*e tenger hol hetsuu l bgaa shd aij l bgaa ugee chuluutei ilerhiildeg hardah erhtei ene ter geed ardchilal yaridag biz dee ? setguulch nertei yumnuud hunii muug uzeh durtai , shou huusun yumnuud minii duu odoo bitgii olon yum hel duugui l bj bai yarshig zugeer
2014-06-02
good:
enhbat guia ta biznesee hiigeed yavj baihgui uy harj sonsoj toriin baiguulgad orson uym
2014-06-02