“Flash mob”-д түрүүлвэл сая төгрөгөөр шагнана
Анх 1972 онд НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас жил бүрийн 6 дугаар сарын 5-ныг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарлажээ. Үүнээс хойш НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагааг жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулсаар ирлээ.
7
Энэ жил манай орон дэлхийн ногоон өдрийг “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх аж. Мөн энэ өдөр Монголын их, дээд сургууль, МСҮТ, коллежийн оюутан суралцагчдын дунд “Flash mob” уралдааныг зохион байгуулахаар болжээ.
6
Нэгэн зорилго, хүсэл дор хамгийн олон залуусыг нэгтгэж чаддаг “Flash mob” чөлөөт бүжгээр дамжуулан дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг бий болгох зэргийг харуулах юм байна. БОНХЯ, МОХ-той хамтран зохион байгуулж буй тус уралдаанд оролцох баг 50-иас дээш оюутантай байх ба нэг сургуулиас хэдэн ч баг оролцож болох гэнэ. “Flash mob” –т оролцогч багуудыг 1-3 байр эзлүүлэн, 2-4 сая төгрөгөөр шагнаж урамшуулах аж.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ