Чак Хэйгэл: Суллагдсан талбинчууд аюул учруулахгүй
Өнгөрсөн бямба гаригт Афганистаны Талбин бүлэглэлд зургаан сарын турш барьцаалагдсан АНУ-ын цэрэг, түрүүч Боови Бергалийг суллаж, Герман улсад эмчлүүлж байгаа. АНУ-ын Засаг захиргаа болон Талбины удирдлагууд өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн хэлэлцээ хийж эхэлсэн билээ.
Талбины талаас Гуантанома шоронд хоригдоод буй таван дайчнаар Боови Бергалийг солилцоо хийхийг хүссэн ч Ерөнхийлөгч Барак Обама эрс татгалзаж байсан юм.
Ерөнхийлөгч хэлэхдээ “Талбин хөдөлгөөнд барьцаалагдаад буй АНУ-ын цэргээ заавал аврах нь миний үүрэг. Би тэдний хүсэлтийг биелүүлж байна. Тэгэхдээ та нар ялсан юм биш” гэжээ.
Мөн тус улсын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгэл хэвлэлийхэнд “Ерөнхийлөгч Барак Обамагийн дэмжлэгтэйгээр Талбин хөдөлгөөнийхөнд барьцаалагдсан Америк цэргээ амжилттай аврав. Боови Бергалээр солилцсон Талбины таван дайчин аюул учруулж чадахгүй. Бид хяналтдаа авсан” хэмээжээ.
Боови Бергалийн гэр бүл өчигдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Ерөнхийлөгч болон аврах ажиллагаанд оролцсон хүмүүст баярласнаа илэрхийлсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ