Б.Бямбасайхан: Хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэрүүдийг хайна
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэхэд Эдийн засгийн зөвлөлөөс ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан өнгөрсөн долоо хоногт хийж хэрэгжүүлсэн ажил бол ирэх өдрүүдийн төлөвлөгөөнийхөө талаар мэдээлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт банкны салбарынхантай хамтарч ажиллажээ. Хэрэглэгчдэд зээлийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учирч байгаа асуудлаар Монгол банк, Засгийн газарт санал тавихаар болсон байна. Засгийн газраас тогтоосон шимтгэлийг хөнгөлөх, өөрчлөх талаар Монгол банк, Монголын банкуудын холбоотой хамтран ярилцаад шийдвэр гаргуулахаар болжээ. Эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад хөрөнгө мөнгө шаардлагатай. Арилжааны банкууд гадаад эх үүсвэрээс мөнгө татах болоход татвар өндөр авдаг байна. Тиймээс уг татварыг хөнгөвчлөх талаар Засгийн газрын шийдвэр гаргахаар болжээ.
6
Мөн Засгийн газрын хуралдааныг лхагва гариг бүр хийхээр шийдвэрлэсэн байна. Энэ өдрийн хуралдаанаар эдийн засагтай холбоотой асуудлыг хэлэлцэх шийдвэрлэх аж. Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлын явц, тулгамдсан асуудлын талаар хэлэлцэхээр болсон байна. Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан:
7
-ЖДҮ-ийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар ажиллаж байгаа. Японы Засгийн газрын "ЖАЙКА"-гийн хүрээнд тодорхой зээлийн эх үүсвэрийг авахаар хэлэлцэгдээд явж байна. Бизнесийн орчинг сайжруулах тал дээр Газрын тосны, Өрийн удирдлагын, Хяналтын тухай хуулиудыг УИХ-аар хурдан хэлэлцээд батлаасай гэж хүлээж байна. Өнгөрсөн долоо хоногт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг зарим хүмүүстэй уулзсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь хураагдсан. Ашигт малтмалын тухай хууль батлагдсаны дараагаар тухайн хүмүүсийн бизнес эхлэх юм. Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан. Үүгээр дамжуулж хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг тэлэх, шинэ эх үүсвэрүүдийг олох талаар ажиллана. Санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд, бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллах юм. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
7
-Өршөөлийн хуулийн төслийг өргөн бариад байгаа. Энэ хуульд ямар хүмүүс хамрагдах вэ?
-Хуулийн төсөлтэй бид энэ долоо хоногт танилцана. 2009 онд хэрэгжсэн хуулиар тухайн үеийн аж ахуйн нэгжээс 2800 л хамрагдсан байдаг. Энэ удаад бүх аж ахуйн нэгжид хүртээмжтэй байлгахаар ажиллана.
7
-Санхүүгийн шинэ эх үүсвэр хэзээ орж ирэх вэ?
-"ЖАЙКА"-гийн хэлэлцээрийг ЭЗХЯ хийж байгаа. Монголын банкуудаар дамжуулан ЖДҮ-т зориулсан хөнгөлөлттэй зээлийг тодорхой эх үүсвэрүүдээс авч хэрэгжүүлдэг байсан. Үүнийг үргэлжлүүлэхээр ярьж байна.
7
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ