Халаасны хулгай нэмэгджээ
Өнгөрөгч амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 170 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдсэн байна. Үүнээс 144 хэргийн эзэн холбогдогчийг цаг тухай бүрд нь олж илрүүлэн хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээд явж буй тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээлийн төвөөс мэдээллээ.
7
Хулгайлах төрлийн 34, танхайрах 38, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих 51 гэмт хэрэг гарсан байна. Урин дулааны цаг ирэхээр идэвхждэг халаасны хулгайн гэмт хэрэг буурахгүй хандлагатай байгаа аж. Иймээс ард иргэдийг хүн ихээр төвлөрдөг хэсгүүд болох автобусны буудал, үзвэр үйлчилгээний газраар явахдаа анхаарал болгоомжтой байх. Эд зүйлээ хулгайд алдсан тохиолдолд яаралтай цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулсан.
7
Мөн үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангаж, хулгайн гэмт хэргээс сэргийлэхийн тулд аж ахуй нэгж байгууллагууд стандартын шаардлага хангасан камерын систем байршуулах хэрэгтэй аж.
7
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ