Чингэлтэйн баг тэргүүлжээ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг суугаа волейболын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлгөөнийг эрчимжүүлэх, чийрэгжүүлэх, биеийн тамир спортоор хичээллүүлэх зорилготой тус тэмцээнд Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Орхон аймгийн баг тамирчид оролцжээ.
ө
Тэмцээнд нийт таван баг оролцсоноос Чингэлтэй дүүргийн баг I байрыг эзэлж, Баянголчууд удаалж, Орхон аймгийн баг гуравдугаар байрыг эзэлсэн байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ