Сноудан Бразилаас орогнол хүсчээ
АНУ-ын Тагнуулын экс ажилтан Эдвард Сноудан Бразил улсаас орогнол хүссэн тухай “Yahoo.com” мэдээллээ. Сноудан өнгөрөгч амралтын өдөр Бразилийн “Globo TV”-д өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа хэлсэн байна. Тэрбээр “Бразилийн Гадаад хэргийн яаманд албан ёсны хүсэлт гаргаж амжаагүй байна. Орост байх хугацаа минь хэдхэн сарын дараа дуусна. Хурдхан шиг аюулаас холдмоор байна” гэжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Дильма Руссеф өмнө нь Сноуданы хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байсан юм. Ерөнхийлөгч “АНУ-тай дайсагнахыг хүсэхгүй байна” гэж мэдэгдэж байжээ.
Сноуданы ОХУ-д байх түр орогнох хугацаа нь ирэх наймдугаар сарын 17-ны өдөр албан ёсоор дуусах билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ