Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг 30 орчим хувьтай гэж дүгнэв

img

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хэдэн хэнэд асуудлаар санал солилцож, зарим ордуудыг стратегийн ордуудад бүртгэж, төрийн хувь эзэмшлийг оруулах тухай хувийн хэвшлийнхнээс мэдээлэл сонссон байна.

 5

Мэдээллийн эхэнд Су.Батболд гишүүн "2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа талдаа орж байна. Үйл ажиллагааны биелэлт 50 хувьтай байх ёстой. Гэхдээ Засгийн газар мөрийн хөтөлбөрөө 46.2 хувийн биелэлттэй яваа гэж дүгнэсэн нь бодит амьдралд нийцэхгүй гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна. МАН-ын бүлгийн хувьд энэхүү мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж, улирал, жил бүр биелэлтийг нь тооцоод Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт дөнгөж 30 хувьтай байгаа гэж дүгнэсэн. Ялангуяа төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлого, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэх, уул уурхай, үйлдвэржилт зэрэг хүн рүү чиглэсэн хөтөлбөрүүдийн хэрэгжилт хангалтгүй байгааг ард иргэдтэй уулзах үеэр олонтаа сануулж байна" хэмээн хэллээ.

5

Түүнчлэн зээлийн хүүг бууруулж нэг оронтой тоонд оруулах зорилт өнөөдрийн байдлаар хэрэгжээгүй, жилийн 15-18 хувьтай байна. Ажлын байр шинээр бий болгох  зорилтын хүрээнд гарсан үр дүн хангалтгүй байна. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зорилт өнгөрсөн онд биелэгдээгүй. 2012 онд хөдөө аж ахуйн чиглэлээр 2878 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 2013 онд 839 болж 3.4 дахин, уул уурхайн салбарт 470 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байсан бол 70 болж 6.7 дахин, боловсруулах үйлдвэрийн салбарт 4492 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 926 болж 4.9 дахин болж буурчээ.

 5

Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг өнгөрсөн онд найман хувиас хэтрүүлэхгүй гэсэн боловч 12.5 хувь болж өссөнөөр төгрөгийн худалдан авах чадвар буурсан, ам.долларын ханш огцом өссөн. Үүнийг даган өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-40 хувиар өссөн. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар өрхийн мөнгөн орлого 2012 онд өмнөх оныхоос 40 хувиар өссөн бол 2013 онд ердөө 14.2 хувиар өсчээ. Нийт тэтгэвэр авагчдын 83.2 хувь нь 294.2 тэрбум төгрөгийн тэтгэврийн, нийт ажиллагсдын 30.5 хувь нь 1.2 их наяд төгрөгийн цалингийн зээлтэй байгаа нь мөрийн хөтөлбөрт тусгасан асуудлууд хангалтгүй хэрэгжиж буйн нэг жишээ юм.

 6

Иймд мөрийн хөтөлбөр, сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд Засгийн газар пиар, сурталчилгаан дээр суурилж байгаа үйл ажиллагаагаа иргэдийн бодит амьдралд буулгах шаардлагатай гэж дээрх асуудлаар МАН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Су.Батболд гишүүн  мэдээллээ.

 5

Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаарх санал дүгнэлтээ МАН-ын бүлэг УИХ-ын нэгдсэн хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулах юм байна. Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцсэн. Үндэсний аудитын газраас 2013 оны үндсэн чиглэлийн биелэлтийг 59 хувь буюу “хангалтгүй” гэж үнэлсэн. Өөрөөр хэлбэл, үндсэн чиглэлд тусгасан нийт 165 зорилтоос 111 нь огт хэрэгжээгүй буюу дутуу хэрэгжсэн байна. Тиймээс 2015 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд онцгой анхаарах ёстой. Засгийн газрын бодлогын алдаанаас болж эдийн засаг хүндэрч, ард иргэдийн амьдрал нөлөөлсөн. Буруу бодлого ямар сөрөг үр дагавар дагуулдгийг хүн бүхэн мэдэрч байгаа учраас МАН-ын бүлэг ирэх онд улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд нухацтай хандана гэж энэ асуудлаарх ажлын хэсгийн ахлагч О.Содбилэг гишүүн хэллээ.

 6

Тус бүлгийн хуралдаанаар зарим ордыг стратегийн ордод авах эсэх асуудлаар холбогдох компаниудын мэдээллийг сонссон байна. Тодруулбал, МАК-ийн "Цагаан суваргын орд газар", Гацуурт компанийн "Центерра гоулд"  нарын холбогдох албаныхантай уулзаж, Засгийн газар хувийн хэвшлийнхэнийг хүчээр мэдэлдээ авахар түрэмгийлсэн эсэхийг тодруулсан байна. Ингээд Засгийн газартай тодорхой хэмжээнд хамтран ажиллаж, тохиролцоход тодорхой бус асуудлууд цөөнгүй байна хэмээн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцолсон. Мөн тэрбээр "Сөрөг хүчний үнэн үг хэлж байгааг мохоох оролдлого хийж байгаа нь буруу. Үнэн үг хэлж байгаа улстөрчдийг намнана гэдэг нь байж болшгүй зүйл" хэмээн мэдэгдлээ.

7

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

man hudlaa yrihaa boliyo:
man yahleeree dandaa ingej uneheer ul undesgui gutgeleg tsuurhal taraaj bdag yum be !? ene olon uildver dampuursnii uchiriig oilgohgui baigaadaa ingej bicheed bgaa yumuu !? ta nariin ued tiim olon uildver baisiimuu !? . aj ahuin negj baiguulj gerchilgee litsenz avchihaad yamarch uil ajillagaa yvagddaggui haana bgaa nch medegddeggui negch ajilchingui boon kompaniudiig burtgelees hassaniig uneheer medehguidee ta nar invej uls torjuulj ard irgediig toorolduuleed yu hojih gesen mangaruud ve !?
2014-06-02
zochin:
ta nariin huleelgen ogson ediin zasgiig unagaj irged bidnii amidral dordood bhad ta nar ingeed l suugaad bh yum uu
2014-06-02
жагаа:
өөрсдөө идэж ууж, мөнгө тарааж улсын эдийнзасгийг элгээр н хэвтүүлчээд, муусайн ху намын дээрэмчид
2014-06-02
tenzver:
za odoo serj bgaa bish ,ali deer ueiin l mongol mya ,bugd gadag* garaad yavsan biz dee,neeh neg nam garsanaar asuudal tailbarlaad baidag aa boli,ene ah garch ireegui bol gej bugd boddog,ugaasaa amidral mash doroi bgaad usa ,germany,england ,japan,korea geed olon ornuudad ochij hamag l hund huchir ajil hiizgeesen ,odoo delhiin haana ch hyamraltai bna,ter ene geed bie bie ee hemleed bhaar negdeed ajillah ni chuhal,gehdee yariad bgaa shig chin uul uurhai ene ter bish shuu,uul uurhai ,alt ,nuurs ene tereer hogjood baidag uls baihgui shuu,hedhen hunii gart l uls oron ulam ordog jum daa,
2014-06-02