Мадонна попын хааныг дурсав
Дуучин 55 настай Мадонна өнөөдөр тохиож буй аавуудын өдрөөр попын хаан Майкл Жексоныг дурссан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Шинэ Зеланд улсад амрах үеэрээ Жексоны хойноос гэрэлт зул өргөж, хүүхдүүдийнхээ хамтаар залбирал үйлджээ.
Дуучин бүсгүй “Twitter”-тээ “Дэндүү эрт явчихлаа. Дэндүү эрт. Чиний хойноос харамсч байна. Насан туршдаа хайрлах болно” гэж жиргэсэн байна. Мадоннагаас гадна попын хааны хүү Бланкет Жексон аавуудын өдрөөр Лос-Анжелес хотод байрлах “Angel” асрамжийн газарт хандив өргөж “This is Michael Jackson” баримтат киног хүүхдүүдэд үзүүлж, аавыгаа дурссан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ