“FROZEN”-ний бяцхан гүнжүүдтэй "ВИВА СИТИ" хүүхдийн баяр

img

 

“Вива Хүүхдийн баяр”-ыг М-Си-Эс Проперти компаниас Вива Сити хороололд хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулсан байна.

Вива Ситигийн Хүүхдийн баярын парадад УИХ-ын дарга З.Энхболд, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Хүүхдийн төлөө үндэсний газрын төлөөлөл болон М-Си-Эс Группийн удирдлагууд оролцож хүүхдийн урлагийн номеруудыг үзэж сонирхсон байна.

Өнгө өнгийн байшин, уртаас урт гудамж, сэтгэл сэргээм усан оргилууруудтай хамт хүүхэд бүхний хүсэл татсан тоглоом наадгай, авъяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт, хөгжилтэй тэмцээн уралдаанууд, үлгэрийн баатруудын парад, циркийн сонирхолтой үзүүлбэрүүд гээд олон сонирхолтой арга хэмжээ өрнөсөн Хүүхдийн баяр боллоо.

Вива Ситигийн худалдааны гудамж энэ өдөр тэр чигээрээ фестивалийн гудамж болон хувирсан байна. Хайртай үлгэрийн баатруудтайгаа хамт зургаа даруулж, нүүрэндээ дуртай дүрсээ зуруулж, амтат мөхөөлдөс алим жимс гээд аль дуртай амттангаа зооглох гээд хүүхэд багачуудад амсхийх зав олдохгүй баяр хөөр нь багтаж ядаж байгаа харагдлаа.

“Frozen” хүүхэлдэйн киноны баатруудын хувцастай ирсэн өхөөрдөм хөөрхөн гүнжүүд загварын шоу үзүүлж зохион байгуулагч нараас бэлэг гардан авсан байна.

Аав ээжүүд ч нүд хужирлаж, сонжиж сонирхох зүйлүүд энэ тэнд бишгүй байсан. Хүүхдийн хувцас, тоглоом, амттангийн худалдаа гээд худалдааны гудамж энэ өдөр зөвхөн хүүхдийн төлөө л үйл ажиллагаа явуулж байв. Тухайлбал Скай ресорт, Кока кола, Baby cussons, АПУ, Пинза, Цондоолой цүндээлэй, Naran kids, Фруто няня, Petit bateau, Сүү Х, Woow kids  хүүхдийн дэлгүүр, Анунгоо, Соёлт ирэн, Баясах өргөө, Монос, Paris shop зэрэг 50 гаруй компаниуд хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлж тэдэнд нэрийн бэлгээ гардуулж бяцхан дүү нарынхаа баяраас хуваалцаж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

батцэнгэл:
Вива сити хороолол сайхан хороолол шүү манай сүүлийн үеийн хотхонууд тохижилтоо иргэддээ зориуласан ийм л болгомоор байгаамдаа
2015-07-09