Селена Гомез: Охидыг хүчээр гэрлүүлэхээ зогсоо
Дуучин Селена Гомез “UNICEF” элчүүдийн хамтаар Азийн хэд хэдэн улсад айлчлаад буй. Өчигдөр Энэтхэг улсад ирж, эмэгтэйчүүд хүүхдүүдтэй уулзаж нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэн байна.
Селена Энэтхэгийн Брауна гэх жижигхэн тосгонд айлчилж, насанд хүрээгүй байхдаа албадлагаар хүнтэй сууж, гэр бүл болсон охид бүсгүйчүүдтэй уулзсан тухай “hollyscoop.com” мэдээлэв. Тэрбээр “Би жинхэнэ амьдрал гэдгийг саяхнаас ойлгож эхлэх шиг. Өнөөдөр би Энэтхэгийн Брауна тосгонд ирлээ. Тус тосгоны 10-18 насны 100 мянга гаруй охид ядуу амьдралаасаа болж хайргүй хүнтэйгээ хүчээр гэр бүл болсон гэдгийг сонслоо. Үнэхээр аймаар. Охидыг хүчээр гэрлүүлэхээ зогсоо. Тэд сурч мэдлэгтэй болох учиртай. Аль ч улсын Засгийн газар охидын эрхийг дээдлэх хэрэгтэй” хэмээн жиргэж “Instagram”-даа зургаа байршуулжээ.
Селена Гомез маргааш Тайланд улсад очих ёстой байсан ч тус улсад өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын улмаас Филиппин улсад айлчлахаар болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ