Улаанбаатарт 16 хэм дулаан байна

img

Өнөөдөр төв болон говь, зүүн зүгийн нутгаар бороо орж сэрүүсэхийг малчид ард иргэдэд анхааруулж байна.

sd

Ихэнх нутгаар үүлэрхэг. Говийн ихэнх нутаг, төвийн нутгийн өмнөд хэсэг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 11-16 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

sd

Улаанбаатар хотод үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15-17 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ