Байнгын хороод хуралдана
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар баталсан хуваарийн дагуу өнөөдөр гурван байнгын хороо хуралдана. Хууль зүйн байнгын хороо 09.00 цагаас эхлэн хуралдаж, Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.5.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.5.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2012.11.01-ны өдөр өргөн мэдүүлсэн, татвартай холбоотой гэмт хэргийн талаар, хэлэлцэх эсэх/, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр нар 2013.10.01-ны өдөр өргөн мэдүүлсэн, малын хулгайн гэмт хэргийн талаар, хэлэлцэх эсэх/, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт /2013 оны байдлаар, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/.
ө
Харин үдээс хойш Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд хуралдана. Хуралдаанаар Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.01-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэнэ. Мөн Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд хуралдаж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтын хэрэгжилтийн талаар иргэнээс гаргасан өргөдлийг хэлэлцэх, Гэр олгуулах талаар иргэдээс ирүүлж байгаа өргөдөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ