Соёлын яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно
Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас харьяа байгууллагуудынхаа үйл ажиллагааг сурталчлах, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, уран бүтээлийн төлөвлөгөөг танилцуулах зорилгоор энэ сарын 8-нд "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг Чингисийн талбайд зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгт тус яамны харьяа соёл урлагийн бүх байгууллага оролцож, уран бүтээлийн дээжүүдээс бүрдсэн тоглолт зохион байгуулах гэнэ. УДБЭТ-ын хувьд дэлхийн сонгодог болон Монголын шилдэг уран бүтээлийн дээжээс толилуулах юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ