Зөвшөөрөлгүй 99 зочид буудлыг цахилгаанаар хангахгүй

img

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 460 зочид буудал, дэн буудалд аттестатчилал явуулж, стандартын шаардлага хангаагүй зочид буудал, дэн буудлуудад үйлчилгээгээ сайжруулах зөвлөмж, шаардах хуудас өгчээ. Харин  зөвлөмж, шаардлагыг үл тоож ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдлын энгийн нөхцөлийг бүрдүүлээгүй 99 зочид буудал, дэн буудалд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй байна.

а

Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй энэ 99 зочид буудал, дэн буудалд зохих журмын дагуу арга хэмжээ авахаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ. Уг захирамжинд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа зочид буудал, дэн буудлуудад өчигдрөөс эхлэн цахилгаан, дулаанаар хангахгүй, ус, хог тээвэрлэлт хийхгүй байхыг үүрэгдсэн байна. 

а

Захирамжийн хэрэгжилтэд нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт тавьж ажиллах гэнэ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ