Эмират улсын Гадаад хэргийн сайд айлчилж байна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Арабын Нэгдсэн Эмират улсын Гадаад хэргийн сайд Шейх Абдулла бин Зайд Аль Нахъян өнөөдрөөс манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
а
Энэхүү айлчлалын үеэр Арабын Нэгдсэн Эмират улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд нарт бараалхах юм байна. Мөн Гадаад харилцааны сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Арабын Нэгдсэн Эмират улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцох аж.
а
Түүний айлчлал маргааш өндөрлөнө.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ