Н.Энхбилэг охин талархлаа илэрхийлэв

img

 

Баянхонгор аймгийн “Эрдэм” ахлах сургуулийн сурагч Н.Энхбилэг Сургууль дээрээ сахуу татрангийн вакцин хийлгэсний улмаас бие нь өвдөж, хөл, гарын хуруу нь үхжиж, хүнд өвчнөөр шаналж, амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан үе саяхан.

яй

Одоо тэрээр Солонгос улсад эмчлүүлж бүрэн эдгэрсэн тул аав Д.Намжилдоржийн хамт аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханд баярласнаа илэрхийлсэн байна. Түүний аав “Биднийг дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж, яахаа мэдэхгүй шаналж байх үед, та анх хүрч ирж яаралтай арга хэмжээ аваагүй бол өнөөдөр миний охин ингээд сууж байхгүй байсан” гэсэн аж. Харин Н.Энхбилэг охин, хэдийгээр миний зарим хуруу бас хэл тайрагдсан ч одоо би эрүүл саруул болсон, хичээлээ сайн хийгээд мундаг эмч болж олон хүнийг өвчнөөс нь салгана хэмээн аймгийн Засаг даргатай хуучилжээ.

йы

Охины эмчилгээнд УИХ-ын гишүүн Х.Баттулга 12 сая, Д.Ганбат 5 сая, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 3 сая, ОБЕГ-аас аймгийн Засаг даргад гардуулсан шагналын 900 мянган төгрөгийг тус тус хандивласан байна. Мөн Хүүхдийн Тэмүжин театрын уран бүтээлч н.Баярмагнай, аймгийн ХДТ-ын уран бүтээлч Р.Болортуяа нар хандивын тоглолтыг зохион байгуулжээ. Эдгээр хүмүүс болоод дэмжин тусалсан монголынхоо бүх хүмүүстээ баярлаж буйгаа илэрхийлсэн байна.

ый

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ