Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ес дахин нэмэгдүүлэн торгоно

img

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос Агаарын тухай хуулийн 9.1.1, 26.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2, 10.9.8-д заасны дагуу агаар бохирдуулагч эх үүсвэр бүхий 2000 орчим иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад албан шаардлага, мэдэгдэл, зөвлөмж, мэдээллүүдийг хүргүүлэх ажлыг эхлүүлжээ. Энэ хүрээндээ аж ахуй нэгж, айл өрхийн хэрэглэж байгаа зуух, нам даралтын зуухууд утааны буюу агаарын чанарын стандартын шаардлага хангаагүй бол төлбөр төлүүлэх юм байна. 

а

Ингэхдээ стандартын шаардлага хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагуудад Агаарын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ес дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчлөө арилгатал үйл ажиллагааг зогсоох хүртэл хариуцлага авах юм байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ