Трейси Пиерс Улаанбаатарт ажиллана

img

Лондонгийн хөрөнгийн биржийн хувьцааны анхдагч зах зээл хариуцсан захирал Трейси Пиерс өнөөдөр, маргааш хоёр Улаанбаатарт ажиллах гэж байна. Монголын хөрөнгийн биржийн урилгаар ирж буй тэрбээр Төрийн Өмчийн Хороо, “Багануур” ХК, “АПУ” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК, МХБ зэрэг байгууллагуудтай ажил хэргийн уулзалт хийхээс гадна олон улсын санхүүгийн төв болох Лондонгийн хөрөнгийн биржийн тухай, мөн Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ