Испанийн хаан тэтгэвэртээ гарна
Испанийн хаан ширээнд 40 жилийн турш заларсан эзэн хаан 76 настай Хуан Карлос суудлаасаа бууж, титмээ угсаа залгамжлах хүүдээ шилжүүлэх болсноо мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Эзэн хаан өчигдөр ард түмэндээ хандаж мэдэгдэл хийх үедээ “Залуу, эрч хүчтэй шинэ үе манлайлах цаг ирсэн. Хүү минь ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн эзэн хаан байж чадна. Би хангалттай хугацаанд төрийг эрхийг барилаа. Одоо тэтгэвэртээ гармаар байна” гэжээ.
Испанийн хаан Хуан Карлос хаан ширээгээ 45 настай ханхүү Фелипед шилжүүлэхээр болжээ.
Хааны ордноос мэдэгдэхдээ “Хаан Хуан Карлос эрүүл мэндийн шалтгаанаас гадна охин, хүргэнийхээ эрхэлдэг бизнестэй холбоотойгоор авлигын хэрэгт шалгагдаж буй зэргээс шалтгаалан суудлаасаа буух шийдвэр гаргасан” хэмээв.
Испаничууд эзэн хаан Хуан Карлос титмээ шилжүүлэх болсонд баяртай байгаа аж. Тэд залуу хүнээр төрөө удирдуулах хүсэлтэйгээ хэдэн жилийн өмнөөс илэрхийлсэн юм.
Испанийг 36 жил захирсан Франсиско Франког нас барсны дараа Хуан Карлос хаанаар өргөмжлөгдөж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ