Тендэртэй холбоотой 41 гомдлыг шийдвэрлэжээ
Энэ оны эхний таван сарын байдлаар ШӨХТГ-т тендэртэй холбоотой 50 гаруй өргөдөл, гомдол иржээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.6 дахин өссөн үзүүлэлт аж. Тодруулбал, яам, агентлагаас зарласан тендэртэй холбоотой 13, худалдан авах ажиллагааны газрын 12, төрийн өмчит үйлдвэрийн газруудаас зарласан 11, аймаг нийслэлтэй холбоотой 10 гомдол ирүүлсэн байна.
Эдгээрээс 41 гомдлыг шийдвэрлэж, тавыг нь одоо шалгаж буй аж. Үүнээс 21 гомдлыг тендэрийн барим бичигт өөрчлөлт оруулж, шийдвэрлэсэн бол тендэрийн сонгон шалгаруулалтанд аль болох олон өрсөлдөгчийг оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендэрийн баримт бичгийн шалгуур үзүүлэлтийг багасгах зэрэг арга хэмжээг авчээ.
Мөн нээлт хийсэн хойно болон тендэрт оролцохоор баримт бичиг худалдан аваагүй этгээд гомдол ирүүлсэн тул буцаасан тохиолдлууд бий гэнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ