Индонезид онц байдал зарлав

img

Индонезийн өмнөд хэсэгт байдаг Сангеанг галт уул сэрсэнээс болж 100 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Тус улсын Засгийн газраас “Өчигдөр өглөө 06.00 цагийн орчимд гэнэт сэрсэн галт уулын дэлбэрэлтээс болж 22 хүн сурагггүй болж, 150 гаруй хүн гэмтэж бэртсэн. Орон даяар түгшүүр зарлаж, онц байдал зарласан” гэж мэдэгджээ.

1909 метрийн өндөртэй Сангеанг галт уул өчигдөр гэнэтхэн гурван километрийн  өндөр баганан хэлбэртэй үнс дээш хаяж оргилжээ. Хүчтэй дэлбэрэлттэй холбогдуулан Сенгеангтай ойролцоо Сумбава арал дээрх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, ойролцоох дүүргүүдийн иргэдэд амны хаалт тарааж өгч байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ