700 жилийн өмнө урласан бөгж бэлэглэжээ

img

Сахиусан тэнгэр Хайди Клумын төрсөн өдөр өнөөдөр тохиож тэрбээр 41 нас хүрч байгаа юм. Хайдигийн төрсөн өдөрт өмнөх нөхөр дуучин Сиэл нь 12 грамм жинтэй алтан бөгж бэлэглэсэн тухай “TMZ” сайт мэдээллээ. Сиэлийн бэлэглэсэн бөгж нь 1785 онд эртний ромын Каллева Атребатум хот байсан газраас 500 км цаана орших Силчестерээс хотоос олсон, түүхийн ховор эд аж. Түүх судлаачдын тооцоолсоноор энэхүү бөгжийг ойролцоогоор 700 жилийн өмнө урласан гэнэ.

Сиэл өмнөх эхнэртээ бэлэглэсэн бөгжөө хаанаас болон хэдээр худалдаж авсанаа хэвлэлийнхэнд хэлэхээс татгалзсан байна. Харин бие хамгаалагч, экс найз залуу Мартин Кристен нь 100 ширхэг улаан сарнай, үнэртэй ус бэлэглэсэн байна. Хайди Клум 26 настай найз залуу Вито Шнабелийн хамтаар Испани улсад амарч байгаа юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ