“Тэр хоёр сайн харилцаатай юм шиг байна лээ”
Өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс Үндэсний цирктэй холбоотой асуудал яагаад чимээгүй болсон талаар асуусан.
5
Тэрбээр “Циркийн удирдлагуудад есөн сарын хугацаатай шаардлага хүргүүлсэн. Энэ хугацааны дотор цирк үйл ажиллагаагаа явуулж, “жинхэнэ” цирк болох ёстой. Үндэсний цирк бидний хүргүүлсэн шаардлагуудад хүндэтгэлтэй хандаж хариу албан бичгүүд ирүүлсэн. Харин “Royal plaza”-гийн хувьд ямар ч хариу байхгүй байгаа. Циркийг төр буцааж авах саналыг бид ТӨХ-нд хүргүүлсэн. Энэ асуудал ойрын үед шийдэгдэх байх.
5
Харин ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл энэ асуудлыг хоёр сар саатуулсан. Миний ойлгож байгаагаар Ц.Оюунгэрэл сайд, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар хоёр сайн харилцаатай юм шиг байна лээ. Ц.Оюунгэрэл сайд юм л бол Д.Сумьяабазартай уулзъя гэдэг юм билээ. Ингэж явсаар хоёр сар саатуулсан юм. Тэгээд бид Ц.Оюунгэрэлийг хүлээх шаардлагагүй юм байна гэж үзээд ТӨХ руу бичиг явуулсан. Зарчмын хувьд Ц.Оюунгэрэл сайд үүнд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой байх” гэсэн хариулт өгсөн юм.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ