Улаанбаатарт Сингапур хороолол барих талаар санал солилцжээ
“Тохилог, тогтвортой хөгжил бүхий хотууд: бэрхшээл болон шийдлүүд” сэдвийн дор нэгдсэн дэлхийн хотуудын дарга нарын дээд хэмжээний чуулга уулзалт энэ сарын 1-5-ны өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулагдаж байна. Энэ чуулга уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа аж.
ө
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нэгдсэн хуралдааны үеэр “Хотжилтын ирэх 10 жил – Шийдвэрлэх сорилтууд ба боломжууд” сэдвээр илтгэл тавьжээ. Мөн НҮБ-ХАБИТАТ байгууллагын Гүйцэтгэх захирлын орлогч Aisa Kasyira-тай уулзаж “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулахад хамтран ажиллах асуудлаар санал солилцжээ. Харин нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Сингапур Улсын парламентийн гишүүн Ма Боу Тан-тай уулзаж, тус улсын орон сууцны бодлого, тогтолцооноос туршлага судалжээ. Бас Улаанбаатарт Сингапур хороолол барих төсөлд хамтран ажиллах асуудлаар санал солилцсон байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ