21 зуслан хүүхэд хүлээж авна
Энэ сарын 07-нд ЕБС-ийн сурагчдын зуны амралт эхэлнэ. Үүнтэй зэрэгцэн зуслангууд амрагчдаа хүлээн авдаг. Энэ жил нийслэлийн хэмжээнд 21 хүүхдийн зуслан үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл авсан байна.
ыб
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Эрүүл мэндийн газар, ЦЕГ-тай хамтран эдгээр зуслангийн энэ сарын 10-12-ны хооронд хүүхэд хүлээн авах, аюулгүй орчин бүрдүүлсэн эсэхийг нь шалгах гэнэ.
быө
Хүүхэд хүлээн авах 21 зуслангийн тоонд Янзага, Нарлаг, Нарс, Ундраа, Мөрөөдөл зэрэг хувийн болон төрийн өмчит, халамж асрамжийн зуслангууд багтаж буй аж. Зусланд амрах хүүхдүүд долоон хоногт 140-160 мянган төгрөг, 10 хоног амрах бол 250 мянган төгрөг төлөх юм байна. Зуслангууд 6-16 насны хүүхэд хүлээн авна.
ыб
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ