Н.П.Патрушев Ерөнхийлөгчид бараалхлаа
Манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхжээ. Тэд хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцаж, олон улсын болон бүс нутгийн зарим асуудлаар санал солилцсон байна.
ө
Мөн энэ онд тохиох Халхын голын ялалтын 75 жилийн ой зэрэг хоёр орны харилцааны чухал тэмдэглэлт үйл явдлуудыг хоёр тал хамтран тэмдэглэх талаар уулзалтын үеэр яригджээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ