Ж.Батзандан: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд анхаарах зүйл их байна

img

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг  хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан дээрх хуулийн төсөлд анхаарах зүйл олон байгааг дуулгалаа.

й

Тэрбээр хэлэхдээ “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэлэлцэх нь зөв. Гэвч Монгол улс бол уламжлалт гэр бүлийн тогтолцоотой ард түмэн. Аав нь хүүгээ зандардаг загнадаг заадаг. Загнасны муу гэж байхгүй гэж хувьдаа бодож байна. Аав ээж нь хүүхдүүдээ загнасныхаа төлөө хуулиар яллаж байсан тохиолдол гадны улс оронд л бий. Тэр жишгээр манай улс орон явах гээд байна. Манай улс хэтэрхий  баруунжсан, Америк талруугаа хэлбийсэн хууль оруулж ирэх боллоо. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар уламжлалт гэр бүлээ хамгаалмаар байна. Тэгэхгүй болохоор аав нь хүүгээ загнасныхаа төлөө хуулиар шийтгүүлэх болж байна уу.

ый

Үнэхээр хуулиар зохицуулах шаардлагатай хэргүүд бол байгаа. Гэхдээ эргээд гэр бүлийг эвлэрүүлэн нийлүүлэх, өрх гэрийг элэг  бүтэн байлгах арга замуудаа сайн бодолцохгүй бол Монгол улсад элэг бүтэн үлдэх өрх гэр байхгүй болох нь. Жишээбэл, би 14 настай охиноо 18 цагаас хойш гадагшаа гаргахгүй гэж хэлсний төлөө хүсэл зоригийг дарангуйлсан хүчирхийллийн нэг хэлбэрийг гаргасан хүчирхийлэгч болох юм уу. Хүүхэддээ эцгийн ёсоор үг хэлсний төлөө ингэж болохгүй. Тиймээс “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх шинэчилсэн хуулийн төсөл”-д гэр бүлийн уламжлалт арга барилыг хадгалах хэрэгтэй” хэмээн тэрбээр саналаа хэлсэн юм.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ