Н.Батбаярыг огцруулах уу
Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана. Энэ өдрийн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ.
ө
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хурал зарлаж, Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ тэд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах шаардлагатай хэмээн үзэж, тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн бариад байгаа. Эдийн засаг доройтож, иргэдийн амьдрал хүндэрч байгаа нь Н.Батбаяр ажилдаа хариуцлагагүй хандаж, ажлаа хийж чадахгүй, салбараа удирдах чадваргүйг нь харуулж байгаа хэмээн МАН-ынхан огцруулах үндэслэлээ тайлбарласан.
ө
Харин АН-аас зүгээс МАН-ын энэ шийдвэрийг хариуцлагагүй үйлдэл хэмээн тайлбарлаж, харамслаа илэрхийлээд байгаа. Мөн АН-ынхан МАН-ыг УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан эрээ, цээргүй явуулга хийж, Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийг үгүйсгэж, асуудлыг өөрсдийн дур зоргоор тайлбарлаж байна хэмээн мэдэгдээд байгаа юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ