Зарим төслийн санхүүжилт шийдэгдлээ

img

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ. Өчигдрийн хуралдаанаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Энэхүү тогтоолын төслийг өмнө нь УИХ-д өргөн бариад эргүүлэн татаж байсан юм.

ө

Мөн энэ өдөр экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих 888 төслөөс хоёр тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт хүссэн төслүүдийг санхүүжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд байршуулан олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгажээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ