Украины арми Славянск хотыг бүсэлж эхлэв

img

Украины зүүн хязгаарын Славянск хотын төв рүү Украины арми нэвтэрч, бүсэлж эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Армийнхан өчигдөр өглөөний 08.00 цагаас эхлэн хотыг буцаан авахаар Оросын талыг баримтлагчид болон босогчидтой тэмцэлдэж эхэлжээ. Тус улсын “Ukraine news”-ийн мэдээлснээр Славянск хотын ойролцоо байрладаг Красный Лиман хотын орчны Ставки болон Дробышево суурины дэргэд тулалдаж байгаа гэв. Олон улсын хэвлэлүүдийн дамжуулж буйгаар Славянск, Краматорск, Красный Лиман хотын иргэд гэртээ бүгж, гадагш гарахгүй байдлыг ажиглаж байгаа гэж мэдээлжээ.

б

Украины арми Семеновка суурины дэргэдэх шалган нэвтрүүлэх бүх цэгүүдийг устгажээ. Амиа алдсан цэргүүдийг тоог мэдээлэхийг  Украины Ерөнхий сайд Арсеный Яценьюк хориглосон юм. Украины Батлан хамгаалахын сайдын мэдээлснээр “Тулалдааны үеэр армийн онгоц, нисдэг тэрэг, хоёр танкыг устгасан” гэжээ. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Петр Порошенкотой тангаргаа өргөсөний дараа салан тусгаарлагчдад эзлэгдсэн бүх хот мужуудаа буцаан авах, цэргийн ажиллагаа явуулахаа мэдэгдсэн юм. Тэрбээр энэ сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай Польш улсад уулзах билээ.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ