Монгол хүн биш
Хэдхэн хоногийн өмнө БНСУ-д монгол иргэний амийг хөнөөж, цүнхэнд хийн далайд хаясан тухай мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэгвэл уг мэдээллийг Сөүл дэх Монголын Элчин сайдын яамнаас үгүйсгэжээ. Далайгаас олдсон хүний цогцос монгол хүнийх биш болох нь тогтоогдсон гэдгийг Элчин сайдын яамнаас мэдээлсэн байна.
а
Харин тус улсад гэрээгээр ажилладаг иргэн А-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Тэрбээр тавдугаар сарын 22-ноос хойш сураггүй байгаа аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ