Өнөөдөр болох үйл явдлын тойм
МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд
09:00 цагт “Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт” сэдэвт семинар болно.
6
“Чингис” зочид буудалын хурлын танхимд
“Монгол-испаний олон талт түншлэл” Испаний Худалдаа, хөрөнгө оруулалтын газар (ICEX), МҮХАҮТ БНХАУ-д суугаа Испаний Вант Улсын Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн газартай хамтран олон талт санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд дээр Испани-Монголын компаниудын хамтын ажиллагаа, оролцоог хангах зорилгоор “Монгол-Испаний олон талт түншлэл” сэдэвт уулзалтыг зохион байгуулах гэж байна.
6
Сансар, Од Эрхэсийн ордонд
10:00 цагт Одон Орон Геофизикийн Судалгааны төвд Сансар, Од Эрхэсийн ордонг нээлээ. Сансар, Од Эрхэсийн ордонг сэтгүүлчдэд танилцуулах, сурталчлах нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулна.
6
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн байранд
10:00-12:00 цагт “Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнесийг дэмжих тэдгээрийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, борлуулалтын сүлжээ бий болгох зэрэг зорилготой Бизнес инкубацын үйлчилгээний талаарх уулзалт ярилцлага болно.
7
Төрийн ордонд
11:00 цагт УИХ-ын гишүүн Хуульзүйн сайд Х.Тэмүүжинд ОХУ-ын Дотоод хэрэг, Хуульзүйн дэд сайдууд бараалхана.
76
ЭМЯ-ны “Б” танхимд
11:00 цагт “Авто машингүй өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зохион байгуулах гэж байна.
6
MN мэдээллийн төвд
11:00 цагт Монголын Үндэсний кино урлагийн академиас жил бүр зохион байгуулдаг "Academy Awards Mongolia" кино наадам болох гэж буйтай холбогдуулан маргааш буюу хэвлэлийн бага хурал зарлалаа. Top of FormBottom of Form
7
Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад
14.00 цагт АНУ-ын Калифорни мужийн хөгжмийн урлагийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, бүтээлийн нот гардуулж, хамтран ажиллах тухай хэлэлцэх арга хэмжээтэй.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ