Башар аль Ассад дахин сонгогдов

img

Гурван жилийн турш үргэлжилсэн иргэний дайны улмаас Сири улс даяар 150 мянга гаруй хүн амиа алдаж 100 мянган иргэн эх орноосоо дүрвэсэн юм. Орон даяар хямралтай байгаа ч Сири улс шинэ төрийн тэргүүнээ сонгож, нэг өдрийн турш үргэлжилсэн Ерөнхийлөгчийн сонгуульд иргэд идэвхитэй оролцсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

6

Тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос “Урьдчилсан дүнгээр сонгогчдын 50 хувиас илүү саналыг өнөөгийн Ерөнхийлөгч Башар аль Ассад авч, гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдох нь тодорхой боллоо” гэж мэдэгджээ. Ассад дахин долоон жил улсынхаа Ерөнхийлөгчөөр ажиллахаар боллоо. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ассадаас гадна Махер Хажар болон Хассан Ал Нури нар өрсөлдсөн байна. Нэр дэвшигч Махер Хажар сонгуулийн эцсийн дүнд сэтгэл дундуур буйгаа мэдэгджээ.

6

Ирц хангалтгүй байсан учир таван цагаар сунгаж, нийт иргэдийн 69.24 хувь нь саналаа өгсөнөөр сонгууль өндөрлөсөн байна. Тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр 16 сая сонгогч 9600 санал хураах байранд саналаа өгсөн. Мөн дэлхийн 30 орны ажиглагчид ирж сонгуулийн явцыг ажигласан гэжээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ