Жон Керри, Порошенко нар уулзав

img

Польшийн нийслэл Варшав хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон Украины шинэ Ерөнхийлөгч Петр Порошенко нар уулзсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Уулзалтын үеэр Жон Керри Порошенкод эдийн засаг болон нефть, газны хөнгөлөлт үзүүлэх, Оросын талыг баримтлагчдад эзлэгдсэн хэд хэдэн хотыг буцаан авахад туслалцаа үзүүлэхээ амласан байна.

5

Ерөнхийлөгч Петр Порошенко “АНУ-ын Засаг захиргаанд талархлаа илэрхийлж байна. Украин эдийн засгийн хямралд өртөөд байна. Бид иргэдийнхээ аюулгүй байдалд санаа зовниж буй. Мөн эсэргүүцлийн жагсаал мөргөлдөөнөөс үүдэж хамгийн багадаа 50 мянган иргэн ажилгүй боллоо. Украины арми өчигдрөөс эхэлж салан тусгаарлагчдад эзлэгдсэн хотуудыг эзлэхээр мордсон. Сайн мэдээ ирнэ гэдэгт итгэлтэй байна. АНУ-ын туслалцаа Украинд маш их хэрэгтэй байна” хэмээжээ.

5

Дээрх уулзалтаас гадна АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Польшийн агаарын хүчний бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэрээ Зүүн Европ дахь цэргийн сургуулилтыг өргөжүүлэхэд нэг тэрбум ам.доллар хандивлаж буйгаа мэдэгдсэн юм. Обама “Тун удахгүй Украины армид хандив өргөж, шинээр эхлэхэд нь туслалцаа үзүүлэх болно” гэжээ.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ