Сайд томилох асуудал хойшлов

img

Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр 09.00 цагт хуралдахаар төлөвлөсөн байлаа. Хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр байсан юм. Мөн ҮХАА-н сайдыг томилох асуудлыг хэлэлэхээр төлөвлөсөн байлаа. Гэвч  гишүүдийн ирц хүрээгүйгээс хуралдаан хойшиллоо. Тиймээс Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Дараагаар нь Малын индексжүүлсэн даатгалын тухай болон  холбогдох бусад асуудлыг хэлэлцэх юм.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ