“World cup”-ийн эргэн тойронд
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-ноос ирэх сарын 13-ны өдөр хүртэл явагдана. 2010 оны ДАШТ-ийн үеэр “FIFA”-ийн хийсэн судалгаагаар дэлхийн 7 тэрбум хүний 1.5 тэрбум нь зөвхөн хөлбөмбөгийн тоглолт үздэг гэжээ. Олон улсын анхаарлыг татаад буй энэ удаагийн “World cup 2014” Бразилийн Сан Паула болон Рио де Жанейро хотуудад байрлах 12 цэнгэлдэх хүрээлэнд болно.
“World cup” эхлэхэд 8 хоног үлдлээ.
6
Асуудалтай цэнгэлдэхүүд ашиглалтад оров
Өнгөрсөн хоёрдугаар сард “FIFA”-ийн холбоонд хүлээлгэн өгөх ёстой байсан гурван цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил өнгөрсөн сарын эхээр дууссан юм. 2013 оноос эхэлсэн засварын ажлын үеэр Рио де Жанейро хотод байрлах “Арена де Сан Паулу” цэнгэлдэх хүрээлэнд гурван ажилчин амиа алдсан билээ. Нээлтийн арга хэмжээний үеэр амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлэхээр болсон тухай Бразилийн хөлбөмбөгийн холбооноос мэдэгдсэн юм. Мөн тэдний гэр бүлд 250 мянган ам.долларын нөхөн төлбөр олгожээ.
5
Аваргын цом Сан Паула хотод ирлээ
Дэлхийн аваргын цомын буухиа өндөрлөж Сан Паула хотод хүрэлцэн иржээ. Нийт 30 мянга гаруй хүн оролцжээ.
5
Пеле нээлтэд оролцох эсэх нь тодорхойгүй байна
Бразилийн амьд домог гэгддэг хөлбөмбөгчин Пелегийн хүү, “Santos” клубын хаалгач асан Эдсон Чолби хар тамхи болон мөнгө угаасан хэрэгт оролцож 33 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. Энэхүү мэдээнээс болж Пелегийн биеийн байдал эрс муудсан тухай ойрын эх сурвалж мэдээлжээ. Тэрбээр хөтөлбөрийн дагуу ДАШТ-ийн нээлтийн үеэр “Арена де Сан Паулу” цэнгэлдэхэд Алтан дагиныг оруулж ирэхээс гадна Бразилийн төрийн далбааг мандуулах үүрэгтэй байжээ.
5
Түрүүлсэн баг 25 сая евро шагнал авна
2014 оны ДАШТ-д оролцох 32 улсын шигшээ баг 421 сая 590 мянган еврог хувааж хүртэхээр болжээ. Энэ нь 2010 оны ДАШТ-ийн шагналын сангаас даруй 37 хувиар их байгаа ажээ. Өмнөх ДАШТ-ийн шагналын сан 307 сая 944 мянган евро байжээ.
5
Бидэнд бөмбөг биш хоол хэрэгтэй
Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Бразилийн нийслэл Рио де Жанейро 50 мянга гаруй иргэн “World cup”-ийг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулсан билээ. Жагсаал зохион байгууллагчид Засгийн газраа “World cup”-ийг зохион байгуулахад хэтэрхий их мөнгө зарцуулж ард түмнийхээ нуруун дээр хүнд ачаа үүрүүлж байна хэмээн буруутгасан билээ. Тэд гудамж талбайн хаа сайгүй “Бидэнд бөмбөг биш хоол хэрэгтэй байна” гэх зургийг зурж дэлхийн аваргыг үзэхгүй байхыг жуулчдаас хүсчээ.
5
Иргэний эрх зөрчигдөв
Бээжин 2008 оны зуны олимпийг хүний эрх болон амьтны эрхийг ноцтой зөрчсөн хэмээн буруутгадаг билээ. Зуны олимпийн нээлт болсон “Шувууны үүр” цэнгэлдэхийг барихыг тулд 2 сая гаруй иргэнийг албадлагаар нүүлгэн шилжүүлж, газрыг нь булаан авсан юм. Энэ удаагийн дэлхийн аваргын комиссыг олон улсаас мөн л шүүмжлэв. 2014 оны эхээр нийслэл Рио де Жанейрогоос гадна хэд хэдэн хотод 300 ам.доллароос бага орлоготой иргэдийг нүүлгэн шилжүүлж, Сан Паула хотоос 200 мянга гаруй ядуусыг хөөжээ. Мөн сая гаруй нохой, муурыг устгалд оруулсан юм. Өнөөг хүртэл иргэд Засгийн газар болон хүчний байгууллагынхныг эсэргүүцэж жагсаал зохион байгуулсаар байна.
5
Давхар хамгаалалттай хүчнийхэн
Өнгөрсөн нэгдүгээр сарын 15-ны өдөр Бразилийн 500 мянга гаруй цагдаа, тусгай хүчнийхний хувцас болон шаардлагатай багаж материалыг шинэчилсэн билээ. Тэдний гадуур хувцас гэхэд бууны сумнаас хамгаалахаас гадна +55 хэмд тэсвэртэй гэнэ.
6
Амласандаа хүрээгүй Ерөнхийлөгч
Бразилийн төрийн тэргүүн Дильма Руссеф 2010 онд эх орондоо “World cup”-ийг зохион байгуулах эрхийг авсаны дараагаас ард түмэндээ шинэ цаг ирэхийг амласан юм. Ерөнхийлөгч өнөөг хүртэл эдийн засаг болон ажилгүйдлийг шийдвэрлэж чадахгүй, ганцхан “World cup”-т хэтэрхий их анхаарал хандуулж байна хэмээн ард түмэн нь шүүмжилж огцрохыг шаардсаар байна.
6
Бэлэгдэл
24 бэлэгдлээс шалгарсан Мого гэх амьтан. Энэхүү амьтан биеэ хамгаалах үедээ яг бөмбөг шиг бөөрөнхий болдог аж. Энэ удаагийн албан ёсны бэлэгдлийг 2012 оны долдугаар сарын 25-нд нийслэл Рио де Жанейро хотын дарга Эдуардо да Коста Паес олон улсад танилцуулсан юм.
6
Жизель төрийн дуулал дуулна
Бразил улсад зохион байгууллагдаж буй “World cup 2014”-ийн нүүр царайгаар тус улсын супер модель, сахиусан тэнгэр Жизель Бундхэн тодорсон юм. Тэрбээр хөтөлбөрийн дагуу нээлтийн арга хэмжээний үеэр хүүхдийн найрал дуучидтай Бразилийн төрийн дууллын дуулж, дэлхийн аваргад оролцож буй бүх баг тамирчдаас ярилцлага авахаар болжээ. Түүний Бразилийн төрийн далбаагаар биеэ ороосон зургийг Сан Паула болон Рио де Жанейро хотоор байршиж эхэлсэн билээ. Сахиусан тэнгэр “Twitter” хуудастаа “Бразил улсад болох “World cup” гайхалтай болно. Амлаж байна” гэж жиргэжээ.
6
“World cup”-ийн бөмбөг
Пакистаны Сиялкот үйлдвэрт 2014 оны ДАШТ-ий албан ёсны үйлдвэрлэл явагдаж өндөрлөсөн байна. Тус үйлдвэр 10 мянган ширхэг бөмбөгийг гар аргаар үйлдвэрлэж, Бразилийн хөл бөмбөгийн холбоонд хүлээлгэн өгчээ.
6
54 сая тасалбар зарагджээ
Тус улсын хөлбөмбөгийн холбооноос хэдхэн хоногийн дараа эхлэх “World cup 2014”-ийн 54 сая тасалбар зарагдсан гэж мэдэгдэв. Тасалбар нь суудлаасаа хамаарч 150-2000 ам.долларын үнэтэй байгаа аж.
6
“World cup” -ийг дамжуулах төв нээгдлээ
Бразилийн Рио де Жанейро хотод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг олон улсад дамжуулах “World cup”-ийг дамжуулах төв буюу “IBC” нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээг Олон улсын хөлбөмбөгийн холбооний Ерөнхий нарийн бичгийн дарга Жером Вальке, Бразилийн спортын Дэд сайд Луиз Фернадес нар албан ёсоор нээсэн байна. Мөн тэднээс гадна Рио де Жанеро мужийн захирагч Луиз Фернандо Пессоа, хотын дарга Эдуардо да Коста Паес, Харилцаа холбооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга Генилдо Линс, Орон нутгийн “World cup”-ийг зохион байгуулах хорооны дарга Никлас Эриксон нар оролцжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ