Маргааш Дэлхийн байгаль орчны өдөр
Маргааш Дэлхийн байгаль орчны өдөр тохионо. Энэ өдрийг тохиолдуулан БОНХЯ-наас хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” уриан дор их, дээд сургууль, МСҮТ, коллежийн оюутан сурагчдын дунд Flash mob-ын тэмцээнийг Чингисийн талбайд болно. Мөн “Монголчуудын байгаль хамгаалах өв соёл, уламжлал ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Байгаль хамгаалах сангаас зохион байгуулж байгаа аж. Уг хурал Цэнгэн ус, байгалийн нөөцийн газар болно. Үүнээс гадна “Биологийн олон янз байдал Мongolica-2013”гэрэл зургийн үзэсгэлэн Занабазарын музейд 16.00 цагаас нээгдэнэ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ