Испаничууд хаант засаглалаа эсэргүүцэв

img

Испаний нийслэл Мадрид хотын төв талбайд тус улсын засаглалыг Бүгд найрамдах улсын хэлбэрт шилжүүлэх бүх нийтийн санал асуулга зохион байгуулахыг шаардаж хэдэн мянган иргэн жагссан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Эсэргүүцлийн жагсаал Испаний хаан Хуан Карлос хаан ширээнээсээ татгалзсаны дараахан болжээ. Тус улсын Засгийн газрын төлөөлөгчид болон улс төрийн гол намууд хааны титмийг өв залгамжлагч ханхүү Фелипед шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж буй. Гэвч сөрөг хүчин болон зүүн жигүүрийн хэд хэдэн нам эвсэл Хуан Карлос хаан ширээнээсээ татгалзсаныг далимдуулж Бүгд найрамдах улс болох хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

5

Мадрид хотын төвд өрнөж буй эсэргүүцлийн жагсаалд оролцож буй иргэд гартаа “Испани Бүгд Найрамдах Улс болох ёстой” гэх лоозон барьцгаажээ. Хотын эрх баригчид хууль бус жагсаал зохион байгуулсан гэж 80 гаруй иргэнийг барьж хорьжээ.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ