Биеэ үнэлсэн хэргээр дөрвөн монгол иргэн баригджээ

img

2014 оны  эхний таван сард хилийн чанадад манай улсын нийт 122  иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогджээ. Тэдний 65 нь хулгай, 1 нь хүний амь нас хохироосон, хил гаалиар хориотой бараа нэвтрүүлсэн  19, оршин суух журам, визийн зөрчилтэй 11, биеэ үнэлсэн хэргээр 4, танхайрах гэмт хэргээр 12, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн 3, хар тамхи хадгалсан хэрэгт 1 иргэн холбогдсон байна.

ө

Харин тэдний 74 нь БНХАУ-д бол БНСУ-д 17,  Хонгконгт  9, Туркт 6, АНУ-д 6, ОХУ-д 4, БНЧУ-д 3, Унгар, Польш, Сингапурт тус бүр 1 иргэн хэрэг зөрчилд холбогдоод байна.

ө

Мөн дээрх хугацаанд  39 иргэн ялын хугацаа дуусан суллагдаж, албадан буцаах арга хэмжээгээр эх орондоо иржээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

арай ч дээ:
эх орноороо тодотгол хийлгэж дэлхий даяар муу хэлүүлэх эрх хэнд ч байхгүй шүү. болдоггүй юм бол одоо нэр ус, зураг хөрөгтэй нь эх оронд нь зарладаг болое. ах дүүс нь хараг, арга хэмжээ аваг.
2014-06-04