Цус урссан Тянь Ань Миний талбай

img

Тянь Ань Миний бослогын 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн ойн хүрээнд Бээжингийн их сургуулийн оюутнууд амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалд зориулж гэрэлт зул өргөжээ. Түүхэнд 1989 оны дөрөвдүгээр сарын 15-аас зургадугаар сарын 4-ний хооронд хятадын оюутан, ажилчин болон дэмжигчид хятадад ардчиллыг хөгжүүлэх шаардлага тавьж жагсаал зохион байгуулсан юм.

6

Фото: BBC/Photo

Хятадын эрх баригчид 1989 оны зургаадугаар сарын 4-ний өдөр Бээжин хотын Тянь Ань Миний талбайд танк, явган цэрэг оруулж оюутнуудын эсэргүүцлийн жагсаалыг нугачин дарсан.

6

Фото: BBC/Photo

Амь үрэгдэгсдийн тоог хэн ч хэлж мэдэхгүй. Хятадыг Засгийн газрын албаны мэдээгээр амь үрэгдэгсдийн тоог 241 гэж зарласан бол тус улс дахь Улаан загалмайн нийгэмлэг 2600 гэдэг. Харин гадаадын сэтгүүлчдийн тооцоолсноор хамгийн багадаа 3000 хүн энэ үеэр амь үрэгджээ. Тэгвэл “НАТО”-ийн тагнуулын мэдээлэлд энэ тоог 7000 давсан гэж дурдсан байдаг.

6

Фото: BBC/Photo

Хятадын шоронд энэ хэрэгт холбогдсон улс төрийн хоригдлууд одоо хүртэл байдаг гэж АНУ-ын төрийн департментын төлөөлөгч Марк Тонер хэлэв.

6

Фото: BBC/Photo

1989 оны зургадугаар сарын 4. Энэ өдөр хэдэн хүн амиа алдсан, хэдэн хүн хоригдсон талаар нарийн тоо баримтыг нийтэд зарлах ёстой.

6

Фото: BBC/Photo

1989 оны зургадугаар сарын 4. Бид ардчиллын үнэ цэнийг Засгийн газартаа мэдрүүлэхийг хүсч байна.

6

Фото: BBC/Photo

1989 оны зургадугаар сарын 4. Энэхүү эсэргүүцлийн жагсаалд 100 мянга гаруй оюутан оролцжээ. Энэ явдлын дараа Хятадын сонинуудын 12 хувь нь хаагдаж, хэвлэлийн компаниудын долоон хувь нь үүдээ барьж, 150 гаруй кино, баримтат киног гаргахыг хоригложээ. Тухайн үеийн олон арван сонины эрхлэгч ажлаасаа халагдан, шийтгэл амссан гэдэг. Засгийн газар 32 сая хувь ном, 2.4 сая дүрс бичлэгийн хуурцгийг хураан авчээ. Одоо ч Хятадад “Google” цахим хуудсаар Тянь Ань Миний бослогын талаархи мэдээлэл авах боломжгүй хэвээр.

 5

Фото: BBC/Photo

1989 оны зургадугаар сарын 4. Өдрийн 15. Засгийн газрын тушаалаар армийн цэргүүд жагсаалыг тараахыг оролдож эхлэв.

6

Фото: BBC/Photo

Түүхийг эргэн сөхвөл. Их сургуулийн хэдэн мянган оюутан Засгийн газартаа долоон шаардлага тавьсан гэдэг.

6

Фото: BBC/Photo

Түүхэн уулзалт.

6

Фото: BBC/Photo

1989 оны зургадугаар сарын 4. Армийнхныг хөөн гаргахыг оюутнууд шаардав. Армийнхан оройн 20.00 цагаас эхлэн галт зэвсэг хэрэглэж эхэлжээ. Амиа алдсан ихэнх оюутан тэнсэн суманд өртсөн байв.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ