Цэцэрлэгийн тогооч нарыг шалгана
Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгийн тогооч нарыг аттестатчилал, батламжийн шалгалтад хамруулахаар болжээ.
Төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгийн тогоочийн ур чадварыг бодитоор үнэлэн батламж олгох зорилготой энэхүү шалгалтанд нийт 752 цэцэрлэгийн тогооч хамрагдах аж. Шалгалт авах хуваарийг зохион цэцэрлэгүүдэд мэдэгдсэн байна. Тогооч нарын онолын мэдлэг болон технологийн чадварыг шалгах ба шалгалт энэ сарын 9-26-ны хооронд ШУТИС-ийн Хоол үйлдвэрлэлийн лабораторит явагдах юм байна.
Энэхүү шалгалтын ажлыг нийслэлийн Боловсролын газар, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Монголын хоол зүй технологичдын холбоо хамтран зохион байгуулж буй аж. Шалгалтын дүн энэ сарын 30-ны дотор гарах аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ