Оросын орлогч сайдтай уулзав
Гадаад харилцааны сайд Л.Болд ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр сайд Л.Болд, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн үед эрчимтэй хөгжиж буйг тэмдэглээд энэ онд хоёр талын хооронд зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар санал солилцов.
ө
Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушевын 6 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд манай улсад хийж буй айлчлалд оролцож байгаа юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ