Кейнигийн кетчуптэй футболк зарагдав
Реппер Кейни Уэстийн 2004 онд гаргаж байсан “All Falls Down” клипэн дээр гардаг кетчуптэй футболк дуудлага худалдаагаар 400 ам.доллараар зарагдсан тухай “News.instyle.com” мэдээллээ. Тус дуудлага худалдаа өнгөрсөн амралтын өдөр Нью Йорк хотод байрлах “Black” гэх шөнийн захад болжээ.
“All Falls Down” клипэнд Кейни онгоцны буудал руу орох гэтэл нэг ази хүү түүний ягаан өнгийн футболк руу кетчуп цацдаг юм.
Клипний дараа реппер залуу тус футболкоо хаясан ч “Mail” сэтгүүлийн сэтгүүлч олж өнөөг хүртэл хадгалсан аж. Сэтгүүлч хуримынх нь үеэр кетчуптэй футболкийг нь бэлэглэхийг хүссэн ч хамгаалалтыхан нэврүүлээгүй учир ийнхүү дуудлага худалдаагаар зарсан гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ