"Хөгжлийн хөрөнгө оруулалт" 09.00 цагт эхэлнэ
Хөрөнгө оруулалтын ажлыг хариуцдаг улсын хэмжээний мэргэжилтнүүд маргааш Улаанбаатарт цуглана. 21 аймаг, сум, дүүрэг, хороодын хөрөнгө оруулалт хариуцсан 150 гаруй мэргэжилтэн оролцох "Хөгжлийн хөрөнгө оруулалт" сэдэвт хурал “Чингис” зочид буудалд өглөө 09.00 цагт эхэлнэ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцох уг хурлаар Монгол Улсын төсвийн болоод гадаад зээл тусламжийн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, зорилтыг хэлэлцэх аж.
ө
Мөн хөрөнгө оруулалтын бүх төрлийн мэдээллийг нээлттэй хүлээн авах боломжтой мэдээллийн санг танилцуулах юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ