Хатан хааны шинэ сүйх тэрэг

img

Их Британий хатан хаан II Элизабет шинэ сүйх тэрэгтэй болсон тухай www.dailymail.co.uk мэдээллээ.

Хатан хаан өнөөдөр парламентийн нээлтэд очихдоо шинэхэн сүйх тэргээ хөлөглөж иржээ.

Хатан хааны шинэ сүйх тэрэгний давуу тал нь бүх талдаа том цэлгэр цонхтой, эргэн тойрноо 360 градусаар тольдох боломжтой аж.

Английн хэвлэлүүдэд бичсэнээр “Очир эрдэнэ, шижир алт, үнэтэй модоор урласан  сүйх тэрэг нь 1000 жилийн өмнөх үед очсон мэт сэтгэгдэл төрүүлмээр байна” гэжээ.

Букингемийн ордноос “Гурван тонн жинтэй, 5.4 метрийн урттай сүйх тэргийг урлаж, угсрахад 50 гаруй хүн 10 жилийн турш ажилласан. Сүйхийн загварыг Австралийн иргэн 64 настай Жим Фреклингтон гаргасан. Сүйх тэрэгний ихэнх чимэглэлийг алтаар өнгөлж, гол хаалганд 24 ширхэг очир эрдэнийн  шигтгээ, 130 ширхэг Австралийн индранил чулууг байрлуулсан” хэмээн мэдээлэв.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yagaa ve?:
yana ve... huuhduud min, yagaa ve? bie bie hundleech dee!ene hatad bidendhamaaguii!
2014-06-05
baagii:
ene zunusun chavgantsad yamar ih mungu zardiin
2014-06-05
ббббб:
төрт уламжлалаа авч үлдсэн улс сайхан юм аа. монгол шиг юү ч үгүй болсон улсад атаархах л үлдэх юм зайлуул_. өөрийгөө өрөвдчилөө
2014-06-05
zaya:
ene uuruu unet buteel bolj bainashd. uls ornii turiin terguunii une tceniig iltgej baigaa baix l daa xen negen tcetcgee ene tergiig unax ggui. chineeleg ulsiin turiin terguunii une tceniig iltgej bn. uurlax um er bxgui.
2014-06-05