Крис Браун: Гэртээ ирлээ жаалуудаа
Дуучин Крис Браун өнгөрсөн оны дундуур бусдын биед гэмтэл учруулсан, хар тамхи хэрэглэсэн, согтуу үедээ хөдөлгөөнд оролцсон гэх шалтгаанаар дээд шүүхээс 1.1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм.
Дуучин залуу өчигдөр Лос-Анжелес хотоос 700 км цаана байрлах Контри гэх шоронгоос суллагдаж, Нью Йорк хот дахь гэртээ ирсэн тухай “TMZ” сайт мэдээлэв.
Тэрбээр хоригдож байх хугацаандаа зөрчил гаргаагүй, үүрэг даалгавраа сайн биелүүлсэн хэмээн долоон сар хоригдоод ийнхүү суллагджээ.
Браун суллагдсан даруйдаа “Twitter” хуудастаа “Гэртээ ирлээ жаалуудаа. Намайг байхгүй үед та нар уйдсан уу. Тун удахгүй уйдааг чинь гаргаж өгнөө” гэж жиргэж “Facebook”, “Instagram”-даа зургаа байршуулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ