Жолид хятад фэнүүд нь гэнэтийн бэлэг барив
Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли өнөөдөр 39 нас хүрч байна. Тэрбээр төрсөн өдрөө гэр бүлээсээ тусдаа Шанхай хотод тэмдэглэж буй.
Өчигдөр жүжигчин бүсгүй “Maleficent” киноныхоо сурталчилгааны хүрээнд Шанхай хотод хүрэлцэн ирж ази фэнүүдтэйгээ уулзсан билээ.
Шанхай хотод болсон хэвлэлийн хурлын үеэр зохион байгуулагчид Жолид гэнэтийн бэлэг барьж, “Maleficent” киноны гол дүр Малефисентийн дүртэй бялуу бэлэглэж, төрсөн өдрийн дуу зориулжээ.
Мөн Жолигийн хэдэн мянган хятад фэнүүд нь галт наадам зохион байгуулж, хайртай жүжигчиндээ баяр хүргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Жолигийн нөхөр жүжигчин Брэд Питт маргааш Шанхай хотод ирэх юм. Хосууд Шанхай хотоос гадна Бээжин, Гуанжоу, Хонконг хотуудаар аялахаар болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ